"Арьс амилахуй" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

"Арьс амилахуй" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс

"Арьс амилахуй" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс

Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоог үүсгэн байгуулагч, Урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч Төрбатын Баттулга "Арьс амилахуй" үзэсгэлэнгээ "Монгол арт" галерейд дэлгэлээ. Тэрбээр үндэсний уламжлалт хэв шинжийг орчин үеийн донж хийц, сэтгэлгээний урлагтай уялдуулан уран бүтээлээ туурвисан арьсан хөөмөл болон арьсан авдартай хослуулан уран бүтээлээ толилуулж буй гэдгээрээ онцлог.

Арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд уран бүтээлч Т.Баттулга сүүлийн жилүүдэд бүтээсэн 30 орчим бүтээлээ олны хүртээл болгожээ.

Үзэсгэлэнгийн нээлтээр арьсан урлагийн өв соёлыг судалсан уран бүтээлийн судалгааны эмхэтгэл болгон "Арьс амилахуй" номын нээлт уншигчдын хүртээл боллоо. Т.Баттулга нь 1967 онд Налайх дүүрэгт төрсөн бөгөөд Дүрслэх урлагийн дунд сургуулийн арьсан урлагийн ангийг чимэглэгч-зураач мэргэжлээр 1987 онд төгссөн уран бүтээлч. Тэрбээр 1993 онд Улсын багшийн дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн байна. Мөн 2014 онд Соёл судлалын ухааны магистр цол хүртсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж