Москва хотын төвд гал гарч, 6 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Москва хотын төвд гал гарч, 6 хүн нас барав

Москва хотын төвд гал гарч, 6 хүн нас барав

Москва хотын төвд байрлах Комсомольская талбай дахь цэцгийн агуулахад өчигдөр /2022.11.20/ гал гарч, зургаан хүн нас баржээ. Гал Москвагийн цагаар шөнийн 03:00 цагийн үед гарч, 12:00 цагийн орчим унтраасан байна. Бараагаа буруу хадгалж, галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс болж гал гарсан гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба мэдээллээ. Зургаан хохирогчийн хэн болохыг хараахан тогтоогоогүй байна.

Комсомольская талбай нь гурван ч галт тэрэгний буудалтай ойролцоо байдаг. Галт тэргээр зорчигчдод ямар нэгэн аюул учраагүй гэдгийг “Оросын төмөр зам” компаниас мэдээлэв. Цэцгийн агуулахын байр нь хоёр давхар, тоосгон байшин юм. Тус барилгад цэцгийн агуулахаас гадна тавилга, гэрэлтүүлгийн дэлгүүр байдаг.

Онцгой байдлын албанаас мэдээлснээр түймэр 2000 м/кв талбайг хамарчээ. Эндээс 500 м/кв талбай нь нурсан. Агуулахын ойролцоо гацсан байсан долоон хүнийг барилгаас нүүлгэн шилжүүлсэн байна. Галыг унтраахаар гурван нисдэг тэрэг, гал унтраах машин ажиллажээ.

Эх сурвалж: XINHUA, MEDUZA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж