Г.Оюунчимэг: Сургуулийн дам нурууны шавар унаж, хүүхдүүд бэртсэн нь үнэн

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Г.Оюунчимэг: Сургуулийн дам нурууны шавар унаж, хүүхдүүд бэртсэн нь үнэн

НЭМЭЛТ 13:00 цаг

Бид мэдээллийг сургуулиас шууд тодруулан хүргэж байна.

Гэтмсэн хүүхдийн эцэг, эхийн төлөөлөл:

-Манай зээ хүүгийн толгой дээр 10-15 см зузаан шавар нурсан. Хажууд нь сууж байсан охины толгой, гар дээр нь мөн унаж гэмтсэн байна лээ. Тэр орой нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Тархи, толгойны хүнд гэмтэл байхгүй гэх хариу гарсан.

Тухайн анги нь коридорын булан хэсгийг ангийн зориулалттай ашиглаж байсан стандарт бус танхим байсан гэсэн.

Сандал, ширээ нь маш ойрхон, зайгүй. Тийм богино ангид хичээл орж байсан. Ангид нийт 47 хүүхэд хичээллэж байсан. Өнөөдөр эцэг эхчүүд багш, сургуулийн удирдлагатай уулзсан. Гурван ээлжээр хичээллэж байгаа учраас цахим хэлбэрт шилжүүлэх санал гаргасан. Сургуулийн удирдлагуудын зүгээс биднээс уучлалт гуйсан. Тухайн барилгын компани засварыг хийхээр болсон гэсэн.


Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн таазны дам нуруу нурж, сурагчид бэртсэн осол өнгөрсөн Баасан гаригт болсон байна. Энэ талаар тус сургуулийн захирлаас тодрууллаа.

21-р  сургуулийн захирал Г.ОЮУНЧИМЭГ:

-Өнгөрсөн Баасан гаригийн өдөр сургуулийн нэг ангийн таазны дам нуруу унаж, хүүхдүүд бэртсэн. Тухайн үед тус ангид хичээллэж байсан долдугаар ангийн сурагчид бэртсэн. Хүнд бэртсэн гэдэг ташаа мэдээлэл. Одоо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэргэжилтнүүд ирсэн шалгаж байна.

Урьдчилсан дүгнэлтээр тус ангийн таазны дам нурууны шавар унасан. Тиймээс хичээл сургалтыг өнөөдөр хэвийн үргэлжлүүлж байна.

Бэртэл авсан нэг хүүхэд ГССҮТ-д компьютер зураг, MRI шинжилгээ хийлгэсэн бөгөөд тархиндаа хүнд бэртэл аваагүй гэсэн хариу гарч, нэг хүүхдийн чигчий хурууны яс цуурсан. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа.

Тус дам нурууны шавар нурсан асуудал гүйцэтгэгч компаниас шалтгаалсан. Манай сургуулийн барилга 2019 онд ашиглалтад орсон бөгөөд ямар нэгэн урсгал засвар хийгээгүй. Холбогдох албаны дүгнэлт гарахаар засварын ажлыг хэрхэх нь тодорхой болно” гэв.

Тус сургуулийн барилгыг улсын төсвөөс 10,5 тэрбум төгрөгөөр "Батс-Өргөө" ХХК барьж, 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулж байжээ. Тухайн үед Мэргэжлийн хяналт болон улсын комисс зориулалтын дагуу шалгаж авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж