Запорожьегийн ойролцоо 10 гаруй дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Запорожьегийн ойролцоо 10 гаруй дэлбэрэлт болжээ

Запорожьегийн ойролцоо 10 гаруй дэлбэрэлт болжээ

Украины Запорожье атомын цахилгаан станцыг их буугаар буудаж болзошгүй гэх аймшигт анхааруулгыг Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн өглөө. Запорожьед сүүлийн үед байдал харьцангуй тайван байсан боловч өнгөрсөн амралтын өдрүүдээр их буугаар буудсаны улмаас ойр орчимд нь 10 гаруй дэлбэрэлт болж, газар доргижээ. “Атомын цахилгаан станцын зарим барилга байгууламж, систем, тоног төхөөрөмжид гэмтэл гарсан боловч одоогоор цөмийн аюулгүй байдал хөндөгдөөгүй, хүний амь нас хохироогүй байна” гэж Олон улсын атомын энергийн агентлагийн баг мэдэгдэв.

“Үүний ард хэн ч байсан нэн даруй зогсох ёстой. Би өмнө нь олон удаа хэлсэн, чи галаар тоглож байна. Запорожьед цөмийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Байнгын буудлагаас харахад станц тэдний овоо хараанд өмнөхөөсөө илүү өртөж байна” гэж агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси хэлэв. Тэрбээр станцын эргэн тойронд цөмийн аюулгүй бүс байгуулахыг уриалж байна.

Украины эрчим хүчний дэд бүтцэд ОХУ гэмтэл учруулсны улмаас 10 сая орчим иргэн тоггүй байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг эрчим хүчний терроризм үйлдэж байна гэж Зеленский буруутгасан. “ОХУ эрчим хүчний терроризм үйлдэж буй нь тэдний сул талыг харуулж байна. Тэд байлдааны талбарт Украины эсрэг тэмцэж чадахгүй тул манай ард түмнийг ингэж сүйрүүлэхийг оролдож байна” гэж тэр хэлэв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж