Хөвгүүдийн зөвлөлийн ээлжит арга хэмжээг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Хөвгүүдийн зөвлөлийн ээлжит арга хэмжээг зохион байгуулав

Хөвгүүдийн зөвлөлийн ээлжит арга хэмжээг зохион байгуулав
Ахлах ангийн хөвгүүдийн манлайлал, нөлөөлөх, бүтээлчээр сэтгэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох ур чадварыг хөгжүүлэх зорилт бүхий “THE VOICE OF LEADERSHIP” сургалт  /2022.11.18/ боллоо. Сургалтад дүүргийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 9-12 дугаар ангийн нийт 80 гаруй хөвгүүн хамрагдаж “Хувь хүний хөгжил болон манлайлах ур чадвар” сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүллээ.
Мөн урилгаар SDS–ийн дэд ерөнхийлөнч, “CLEAN UP” төслийн санаачлагч Н.Булгантамир, “UB COMEDY CLUB”-ийн Comedian Н.Баяржаргал, “Карьер Эм Эн Жи” ХХК-ийнн зөвлөх Н.Нямдаваа нар оролцож, өсвөр насны хүүхдүүдэд тулгамддаг нийтлэг асуудал, үе тэнгийн манлайлал, нөлөөлөх ур чадваруудын талаар олон сонирхолтой мэдээллийг өглөө.
Сурагчдын төлөөллөөс дүүргийн “Хөвгүүдийн зөвлөл”-ийн зохицуулагч Хөгжил цогцолбор сургуулийн 10д ангийн сурагч Г.Гантогтох хөвгүүдэд тулгамдаж буй асуудлаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн илтгэлийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулав. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Цэнд-Аюуш нар оролцож, хөвгүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн оролцоо болон өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцан санал бодлыг сонсож, уулзалтын нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэв.
Мөн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол хэлэлцүүлэгийн үр дүн, ач холбогдлын талаар сурагчдад танилцуулан, холбогдолтой асуултуудад хариулт өгсөн юм.
Хөвгүүдийн зөвлөлийн гишүүд энэхүү уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, хѳвгүүд, залуучуудад амьдралын зѳв дадал бүхий эрүүл зѳв иргэдийг төлөвшүүлэх, хөвгүүдэд чиглэсэн сургалт болон нийгэмд тустай, идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулах талаар хэлэлцлээ. Дүүргийн удирдлагуудын зүгээс “Хөвгүүдийн зөвлөл”-ийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож ажилласан гишүүдэд “Усан спорт сургалтын төв”-д нэг сар үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулж, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тус арга хэмжээг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх "Залуучуудын хөгжлийн төв"-тэй хамтран зохион байгуулжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж