Камала Харрис Хятадын даргатай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Камала Харрис Хятадын даргатай уулзжээ

Камала Харрис Хятадын даргатай уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден арваннэгдүгээр сарын 14-нд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Хятадын төв телевизээр дамжуулсан мэдээнд Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээг хоёр орны харилцааг дараагийн түвшинд чиглүүлсэн стратегийн бүтээлч хэлэлцээ болсныг онцолжээ.

Тэгвэл тэдний уулзалтаас хэдхэн өдрийн дараа буюу Бямба гаригт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис нь Бангкок хотноо Хятадын дарга Ши Жиньпинтэй  уулзсан байна. Тэд  Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) чуулганы үеэр ийнхүү уулзсан аж. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Ши Жиньпин даргатай уулзахдаа онцолсон гол мессежийг Камала Харрис дахин сануулжээ. Тэрбээр "Бид улс орнуудын хоорондын өрсөлдөөнийг хариуцлагатай зохицуулахын тулд харилцааны нээлттэй шугамыг хадгалах ёстой. АНУ нь тогтвортой байдлын шинэ амбицтай зорилтуудыг тавьж, АПЕК-ийн тогтвортой эдийн засгийн өсөлтөд анхаарлаа хандуулсаар байх болно" гэжээ. 

Вашингтон нь сүүлийн үед өдөөн хатгасан үйлдэл нь илт нэмэгдсэн Хойд Солонгостой ойлголцохын тулд ойрын холбоотон Бээжинг яриа хэлэлцээнд урих болжээ. Тухайлбал, Хойд Солонгос нь өнгөрсөн Баасан гаригт АНУ-ын эх газарт хүрэх чадалтай тив алгасах пуужинг Японы эрэг рүү харвасан. Улмаар Камала Харрис нь АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Канад, Шинэ-Зеланд зэрэг орны Ерөнхий сайд нартай хуралдаж, Пёньяны асуудлыг хэлэлцсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BENZINGA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж