БШУЯ тусгай сургуулийнхны эрхийг зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

БШУЯ тусгай сургуулийнхны эрхийг зөрчиж байна

БШУЯ тусгай сургуулийнхны эрхийг зөрчиж байна

Нийслэлийн тусгай сургалттай 29 дүгээр бүрэн дунд сургуулийн барилгын дээвэр муудаж, өнгөрсөн Пүрэв гаригт ус гоожиж, хүүхдүүд осголтын байдалтай хичээллэж байгаа талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн багш, ажилчид болон удирдлагаас тайлбар хийлээ.

Багш нар сургууль таван жилийн хугацаанд тогтвортой удирдлагагүй байснаас болж хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж, багш нарын хичээл заах боломж хаалттай байгаа талаар онцоллоо. Мөн сургуулийн анги, танхим хуучирч, бороо, цас ордог нь сургалтын орчин нөхцөлд яамнаас анхаарал огт тавихгүй байгааг хэлсэн юм.

29-р сургуулийн математикийн багш Н.УРТНАСАН:

-Миний хувьд 21 дэх жилдээ 29-р сургуульд ажиллаж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд багшийн эрх зөрчигдсөн асуудлаар цахим хуудаст мэдээлэл тавьсан. Анги маш хүйтэн байснаас болж хичээл, сургалт хэвийн үргэлжлэх боломжгүй болсон.

Энэ асуудал 2-3 жилийн өмнө нь ч байсан. Тиймээс багш нар цонхны дулаалга өөрсдөө авч засвар хийсэн. Гэвч цонх нэг хуруу зайтай онгорхой байснаас болж салхи сийгээд л байсан. Тиймээс арга буюу сургуулийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж шийдвэрлэж өгөөгүй болохоор сургуулийн цахилгаанчин, мужаан, аж ахуйн даргыг дуудсан.

Гэтэл мужаан нь ангид орж ирээд чи цонхныхоо нугас, хаалтыг нь өөрөө идсэн юм биш үү гээд ангид маргалдсан. Бүр маргалдаад зогсохгүй биед минь халдсан. Уг нь бол тэдгээр хүмүүс ажлаа хийх ёстой байтал бухимдаж, багшийн биед халдана гэж байж болохгүй зүйл. Тиймээс бид цахим хуудаст энэ асуудлын талаар мэдээлсэн. Цонх засах гэж орж ирсэн бол ажлаа л хийх ёстой. Тэгээд өдөр нь захиргааны хурал хийсэн. Хурлаас ямар нэгэн дорвитой шийдвэр гараагүй. Цагдаагаар асуудлаа шийдвэрлэ гэж хэлсэн. Сургуульд ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байхад үл тоож байгаа нь утгагүй.

Манай сургуулийн гуравдугаар давхрын 14 анги бүгд усанд автдаг. Бороо, цас орох тоолонд усанд автаж байхад багш нар эцэг эхчүүдтэй хамтарч засвар хийгээд хавар тардаг. Намар ирэхээр дахиад л усанд автдаг. Үүнд сургуулийн захиргаа огт анхаардаггүй. Сүүлийн таван жилийн хугацаанд захирал олон солигдсон. БШУЯ томилж тавиад нэг асуудал гарахад халаад өөр нэг хүнийг дахин томилдог.

Тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өвлийн куртиктай хичээлдээ сууж байгаа хэрнээ багш аа, даараад байна гэдэг.

Чичрээд сууж байгаа хүүхдүүдэд бид хичээлээ зааж чадахгүй байна. Зузаан хувцастай найман цаг дохиогоор хичээл заана гэдэг маш хэцүү.

Ажил хариуцсан аж ахуйн дарга нь захирлынхаа жолоочийг хийгээд л явж байдаг.

Тиймээс бидний хувьд сургуулийн удирдлагууд ч тэр БШУЯ ч ялгаагүй тусгай сургуулийн багш, ажилчдын эрхийг зөрчиж байна гэж харж байгаа. Яам ямар ч судалгаагүйгээр дарга удирдлагуудыг сольж байгаагаас асуудал ийнхүү хүндэрч байна. Тиймээс холбогдох арга хэмжээг авч, яаралтай сургуулийн байрыг засч, хичээллэх орноор хангаж өгөхийг шаардаж байна.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА ДОТООД ЖУРМЫГ ХАРГАЛЗАЖ ШИЙДВЭР ГАРГАНА

29-р сургуулийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч н.Анхтуяа:

-Миний хувьд аравдугаар сарын 12-ны тушаалаар захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэж эхэлсэн. Багшийн биед халдсан асуудлаар өнгөрсөн Пүрэв гаригт захиргааны зөвлөлийн хурал хийсэн. Багш захиргаанд мэдэгдэхээс урьтаж цагдаагийн байгууллагад хандсан байсан. Цахилгаанчин гэх хүн мөн гомдол гаргасан. Багш нарын хувьд ажлын байранд тохиолдож байгаа асуудалд мөн анхаарч байгаа. Захиргааны арга хэмжээ авах хурал хийсэн.

Дотоод журмуудыг нягталж, шийдвэрийг гаргахаар болсон. Журамд хуулийн байгууллагаар асуудал үнэн гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тухайн асуудал гаргасан хүнийг ажлаас гаргах эсэхийг шийднэ гэж заасан байдаг.

Тиймээс шат дарааллын дагуу асуудлыг шийдвэрлэнэ. Сургуулийн барилгын тухайд  1989 онд ашиглалтад орсноос хойш ямар ч урсгал засвар хийгээгүй. 2015 онд Японы тусламжаар цонхнуудыг модон байсныг вакум болгосон. Үүнээс хойш цонхноос сийгэх асуудал гарч байгаа. Мэдээж сургуулийн удирдлагын зүгээс асуудлын аль аль талыг харгалзаж холбогдож шийдвэрийг гаргах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж