“SOUR” дэлгүүр Голден Будда & Зайсан Сэнтралд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

“SOUR” дэлгүүр Голден Будда & Зайсан Сэнтралд нээгдлээ

“SOUR” дэлгүүр Голден Будда & Зайсан Сэнтралд нээгдлээ

Премиум зэрэглэлийн Moёt & Chandon, Hennessy, Jack Daniel’s, Johnnie Walker зэрэг дэлхийд танигдсан 170 гаруй төрлийн брэндийн албан ёсны дистрибьютор “МСМ Бетастар” ХХК-ийн “Sour” шингэн хүнсний дэлгүүр албан ёсоор нээгдлээ.

“Sour” шингэн хүнсний дэлгүүрт дотоодын болон импортын премиум зэрэглэлийн бүх төрлийн шингэн хүнcний бүтээгдэхүүнийг худалдаалах бөгөөд үүнд шампейн, дарс, оргилуун дарс, ликёр, эрч хүчний ундаа, жүүс зэрэг олон төрлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг авах боломжтой юм.

Мөн хэрэглэгчид зөвхөн дэлгүүрт зочлон худалдан авалт хийхээс гадна “MSM Betastar” шингэн хүнсний хүргэлтийн аппликэйшнээр хийсэн захиалгаа хүргүүлж авахын зэрэгцээ дэлгүүрээс шууд очиж авах боломжтой юм. Ингэснээр бид хэрэглэгчдэд хүрэх хүргэлтийн сонголтыг нэмэгдүүлж, үйлчилгээгээ улам хялбар болгож байна. Мөн хэрэглэгч та “MSM Betastar” аппликэйшн дахь өөрийн хөнгөлөлтийн купон, урамшууллыг ч дэлгүүр дээр ашиглах боломжтой.

“Sour” шингэн хүнсний их дэлгүүрт дотоодын болон импортын бүх төрлийн шингэн хүнсийг худалдаалахаас гадна мөн зохистой хэрэглээний соёлыг таниулах зорилготой төрөл бүрийн зөвлөгөө, амталгаат сургалт, нээлттэй бартендерийн булан хэрэглэгч та бүхнийг хүлээж байна.

Цагийн хуваарь: Даваа – Ням гараг, 09:00-00:00 цаг.

Хаяг: ХУД, Зайсангийн тойруу, Голден Будда & Зайсан Сэнтрал, 1 давхарт Sour Liquor Shop.

Эрхэм чанарыг түүчээлнэ.
Sour Liquor Shop

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж