Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хураангуйлан хүргэж байна.
09.00-12.00 цагт: Төрийн ордонд “Дэлхийн хүүхдийн өдөр” буюу “Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсан өдрийг тохиолдуулан "НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" “Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулах гэж байна. Утас: 9903-6263.
10.00 цагт: Яармаг дахь “Хангарди” ордонд Хотын стандартын үр нөлөө, ач холбогдлыг иргэд, олон нийт, барилгын үйл ажиллагаа эрхлэгч, ААН, байгууллагуудад сурталчлан таниулах "Барилгын аюулгүй орчин" сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 88021051.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: 2019 онд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулж АМНАТ ногдуулах болсноор баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоосон талаар "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ, гишүүн компаниудын төлөөлөл мэдээлнэ.
12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Барилгын компаниуд гэрээний нөхцөлөө биелүүлэхгүй иргэдийг хохирсоор байгаа талаар "Анд ноёд" ХХК-ийн "Смарт таун-1" барилгын жишээн дээр иргэдийн төлөөлөл мэдээлнэ. Утас: 350002.8801-2957, 8811-5529.
-Монгол Улсын Үндэсний номын санд Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монголын Дипломатын Академитай хамтран Монгол Улсын Үндэсний Номын Сангаас дэлгэж буй АЛТАН ЦУГЛУУЛБАР-999 номын үзэсгэлэнг нээнэ. Үзэсгэлэнд дэлхийн олон хэлээр бичигдсэн, Чингис хаан түүний залгамжлагчид хийгээд Их Монголын түүхтэй холбоотой ховор сонин номуудыг дэлгэнэ.
Холбоотой мэдээ