Түгжрэлийн сайдын "түүхий" тайлбар

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Түгжрэлийн сайдын "түүхий" тайлбар

Түгжрэлийн сайдын "түүхий" тайлбар

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудастаа өнгөрсөн Баасан гаригт болсон тэг зогсолтын  талаар жиргэсэн. Нийслэлийн авто замуудад үүссэн түгжрэлийн талаар иргэд ихэд бухимдаж, олон цаг түгжирдэг байдлыг хариуцсан даргатай болсон ч шийдэж чадахгүй байгааг шүүмжилж буй. Тэгвэл үүнд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга тайлбар хийв.

Тэрбээр, Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй. 20-30 жил ужгирч бүрэлдсэн. Позитив талаасаа эдийн засгийн , хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаас хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авлига, замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал.

Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий.

Нэгдүгээрт, иргэд албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай хувь нэмрээ оруулах, хоёрдугаарт, тодорхой хугацаанд машины дугаарын хязгаарлалт тогтоох зэрэг захиргааны аргаар зохицуулах.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар нийтийн тээврийн салбарыг 2023 онд тогтворжуулан сэргээх зорилт тавьсан байгаа. Ингэснээр өнгөрсөн болон одоогийн өвлийн давтагддаг түгжрэлийн зовлонг сонголттой тээврийн хүчээр зөөллөх боломжтой. Засгийн газрын гишүүнээр ажилласан хоёр сар гаруйн  хугацаанд бодлогоо бид томъёолсон. Ямартай ч нийтийн тээврийг сэргээх нь гол зорилт, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нийтийн сэдлийг  гэдгээ шийдвэр гаргах болон олон нийтийн дунд ойлгуулахад өмнөхөөс ахиц гарсан.

Бодит байдлыг нийтээрээ ойлговол авах арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэх үндэс болно.

Архаг түгжрэл бол гамшиг. Энэ хур гамшиг долоо хоногийн дотор эсвэл зургаан сарын дотор шийдэгдэх асуудад мөн үү? Мөн бол ямар шийдлээр билээ. Хамтдаа бодож, ярилцмаар байна. Түгжрэл бол бидний хамтын л зовлон. Жолооч төвтэй хувь тээврээс зорчигчид төвтэй нийтийн тээвэр рүү явах нь ямартай ч зөв чиглэл.

Түгжрэл дээр одоо хурдан юу хийх вэ? гэдэгт бүгд санаа бодол төвлөрдөг ч нэг мэргэн түргэн  шийдлээр түгжрэлийн асуудлыг шийдэхгүй. Энэ бол цогц шийдлийг нэлээд удаан хугацаанд хэрэгжүүлж байж үр дүнгээ өгөх хөгжлийн асуудал гэж олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Эхлээд хандлагаа өөрчилж, ирэх жил нийтийн тээврийг тогтворжуулж, сэргээе. Би хэнээс, юунаас ичих вэ дээ. Түгжрэлтэй тэмцэгч нь санаа зовж шанална уу гэхээс ичээд зугтаад байх зүйлгүй" гэжээ.

Тийнхүү түгжрэл бууруулах Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж