Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XI.21-XI.27

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XI.21-XI.27

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XI.21-XI.27

Хонь

Дарга тань таны мэргэн санааг үнэлж, шагнал урамшуулал өгч магадгүй. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд хурдан шийдэгдэнэ. Аливаа хуулийн асуудалтай байсан бол сайн мэдээ дуулдана. Бизнесийн өрсөлдөгчдөө энэ долоо хоногт хянахыг хичээ. Учир нь та хуйвалдааны золиос болж магадгүй юм. Загвар, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг хонинууд амжилт үзүүлэх магадлалтай. Долоо хоногийн сүүлийн хэдэн өдөр тийм ч таатай биш байх нь. Таны өөртөө итгэх итгэл суларч, ердийн ажилд тань нөлөөлж болзошгүй. Мөн анхаарал төвлөрөл муудаж магадгүй тул чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Юунаас ч юм айх айдас давамгайлах тул бясалгал хийж, сүм хийдэд очвол зохимжтой.

Үхэр

Энэ долоо хоногт таны карьер ахих боловч хийж буй ажилдаа анхааралтай хандахыг зөвлөж байна. Сахилга батыг хатуу сахь. Аливаа зүйлийг хийхээр шийдсэн бол хэн нэгнээр дамжуулж, зөвлөлдөлгүйгээр дээд удирдлагатайгаа шууд холбоо барь. Гэр ахуйн бараа, тансаг хэрэглээнд их мөнгө зарцуулж магадгүй. Гэр бүлийн баяр тэмдэглэнэ. Хайртай хосуудын харилцаа улам гүнзгийрч, бие биеэ дэмжинэ. Эрүүл мэнддээ анхаарч, цусан дахь сахарын хэмжээгээ шалгаарай. Та маш их зүйлийг нуруун дээрээ үүрч явдаг бололтой. Бүхнийг ганцаараа үүрэх шаардлагагүй гэдгийг танд сануулж байна. Найзынхаа зөвлөгөөг хүлээж авч эмч домчид хандаарай.

Ихэр

Энэ долоо хоногт санхүүгийн урт хугацааны төлөвлөгөө гаргахыг уриалж байна. Ингэснээр та мөнгөө хэмнэж, хуримтлалаа хурдан өсгөх боломжтой болно. Та ажил дээрээ зохисгүй алдаа гаргаж, нэр хүндээ унагах магадлалтай. Тиймээс ажлаа сайтар хянаж хийхийг зөвлөж байна. Хайртай хүнтэйгээ үл ойлголцсоны улмаас хувийн амьдралд тань зарим хүндрэл бэрхшээл тулгарч магадгүй. Үүссэн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг хичээгээрэй. Эс бөгөөс ирээдүйд илүү том асуудал дагуулж мэдэх юм. Оюутан сурагчид хичээлдээ амжилт гаргахын тулд ёс зүйгүй арга бүү хэрэглээрэй. Улирал солигдохтой холбоотой өвчин эмгэгээс болгоомжил.

Мэлхий

Энэ долоо хоногт мэргэжлийнхээ салбарын шинэ хүмүүстэй танилцах болно. Ахмад хүмүүсийн амжилтаас суралцаж чадвал шинэ стратеги, төлөвлөгөөгөө боловсруулж чадна. Аливаа чухал ажлыг эхлүүлэхийн өмнө мэргэжилтнүүдээс зөвлөгөө аваарай. Гадаад руу нүүх хүсэлтэй байгаа бол энэ долоо хоногт дорвитой алхам хийгээрэй. Эрүүл мэндийн тал дээр шүдний асуудал санаа зовоож магадгүй. Амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэхийн тулд өглөөдөө 10 минутыг өөртөө зарцуулж бясалгал, иог хийгээрэй. Бүх зүйл хүссэнээр тань болохгүйн төлөө өөрийгөө захирч дийлэхгүй уурлаж, бухимдаж магадгүй. Аль болох тэвчээртэй байж, илүү сайн үр дүнг хүлээгээрэй. Гэр бүлийнхнийхээ үгийг сонсож, тэдэнд анхаарал халамж тавь.

Арслан

Энэ долоо хоногт ажил дээр таатай өөрчлөлтүүд хийгдэнэ. Таны гаргасан санаа, уран сэтгэмжтэй тактикийн зөвлөгөө ахмадуудад таалагдана. Долоо хоногийн сүүлээр ар гэрийн асуудлаар ачаалал ихтэй байх нь. Гэр бүлийн аливаа арга хэмжээ зохион байгуулж магадгүй. Оюутан сурагчид маш их амжилт гаргана. Хичээл зүтгэлийнхээ үр дүнг үзэж, өрсөлдөөнт шалгалтдаа тэнцэнэ. Гэр бүлийн эмчилгээний зардал нэмэгдэж магадгүй. Чих, хамар, хоолойн өвчин эмгэгээс сэрэмжил. Бусдад туслахын тулд өөрийн ур чадвараа бүрэн ашиглана. Хүмүүс ч таны сайн санаа, халамжийг ойлгох болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ, ялангуяа эцэг эхтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээ. Санхүүгийн байдал санаа зовооно. Ирээдүйд тогтвортой амьдрахын тулд хуримтлалаа нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарга.

Охин

Энэ долоо хоногт та албан тушаал ахих эсвэл ажлаа солих магадлалтай. Сахилга батыг, шаргуу хөдөлмөртэй хослуулснаар та маш их ажлыг амжуулж чадна. Таны зардал нэмэгдэх магадлалтай. Гэхдээ нөгөө талд орлогын эх үүсвэр ч бас нэмэгдэх тул төсөвт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Итгэж явсан хүн тань танаас урваж болзошгүй. Оюуны хөдөлмөр хэт их эрхлэх нь таныг бухимдуулж магадгүй. Ийм нөхцөлд спортоор хичээллэхийг зөвлөж байна. Гэр бүлийн хүн тань ч дэмжих болно. Хүн болгонд чухал мэдрэмж төрүүлж чадахгүй байж болох ч зорилгоо марталгүй шаргуу байгаарай. Гэр бүлийн эв найрамдлыг бий болгохын тулд үр дүнтэй харилцаж, ярилцах цагийг өөрсөндөө гарга.

Жинлүүр

Та энэ долоо хоногт гойд авхаалж самбаатай байна. Сөрөг бодолд авталгүйгээр бүх асуудалд бүтээлч шийдэл олохыг хичээ. Та өмнөхөөсөө хамаагүй өндөр зорилгыг өөртөө тавьсан бололтой. Үүндээ хүрэхийн тулд багагүй хүчин зүтгэл гаргах шаардлагатай болно. Зардлаа хянаж, хэрэгцээгүй зүйл мөнгө үрэхээс зайлсхий. Олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцож, урам зориг дүүрэн байна. Гэртээ хэрүүл маргаан дэгдээхийг цээрлэж, тайван байдлаа хадгал. Таны бүтэлгүйтлийн гол шалтгаан бардам зан болон залхуурал байж мэдэх юм. Зөв шийдвэр гаргахын тулд заримдаа зөн совингоо дагахад буруудахгүй. Хүмүүсийг болзолгүйгээр хайрлаж сурвал тэдэнтэй зөв замаар холбогдож чадна.

Хилэнц

Та энэ долоо хоногт өөртөө итгэлтэй байж, тууштай байдлаа хадгалах болно. Ажил дээрээ шинэ төслүүдэд гарын үсэг зурах бөгөөд албан ажлаар богино хугацаанд аялж ч магадгүй юм. Өмнөх хөрөнгө оруулалт эсвэл өвөг дээдсийн өмч хөрөнгөөс орж ирэх ашиг таны санхүүгийн байдлыг сайжруулна. Харин та тэр мөнгөө дахин ухаалаг хөрөнгө оруулалтад зарцуулбал үр дүнтэй. Удахгүй мөнгө их зарлагадах улирал ирэх тул одооноос хэмнэж эхлэхийг мөн зөвлөе. Гэр бүлийн гишүүдтэйгээ зөв харьцахыг зөвлөж байна. Ээжийнхээ эрүүл мэндэд анхаар. Идэвхитэй амьдралын хэв маягийг баримтал. Хэрэв та ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг бол, ямар нэг сайхан зүйл хийх замыг тань хаагаад байгаа мэт санагддаг бол өөрчлөлт хийх цаг нь ирсэн байж мэдэх юм.

Нум

Гэр бүлийн аливаа үүрэг хариуцлагаас үүдэн долоо хоногийн турш завгүй байж магад. Тулгамдсан асуудлыг шийдэхэд таны цаг зав, анхаарал халамж тэдэнд хамгийн их хэрэгтэй байна. Аавынхаа эрүүл мэндэд анхаар. Ажил дээр бага сага хүндрэлтэй тулгарна. Гэхдээ энэ нь таны суралцах болон асуудлыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлэх давуу талтай. Ирэх долоо хоногт огцом ачаалалтай ажиллахыг хүсээгүй бол өнөөдрөөс эхлээд л бүх юмаа цаг тухайд нь хийгээрэй. Юуг ч бүү хойшлуул. Чухал зүйлийг мартаж, эсвэл буруугаар ойлгохгүйн тулд бусад хүний үгийг анхааралтай сонс. Ажил дээр болж буй аливаа асуудал, өөрчлөлтийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай. Тэд таныг зөв чиглүүлэхийн тулд санаа бодлоо хуваалцах нь зүйн хэрэг юм.

Матар

Энэ долоо хоногт завгүй ажлаасаа түр завсарлаж, өөрийгөө тайвшруулаарай. Та өөртөө хэт хатуу ханддаг хүн бололтой. Энэ нь бие махбод болон оюун санааны хувьд таныг туйлдуулж орхидог юм байна. Стрессээ тайлахын тулд үе үе сонирхолтой үйл ажиллагаанд оролц. Санхүүгийн байдал сайн байна. Олон эх үүсвэрээс мөнгө орж ирнэ. Ажил дээр үүссэн байсан зөрчилдөөнөө шийдвэрлэж чадсанаар дээд албан тушаалтнуудтайгаа харилцах харилцаагаа сайжруулж чадна. Гэр бүлээ ая тухтай байлгахын тулд мөнгө үрэх шаардлагатай болно. Та амьдралаа хангалттай сайн зохион байгуулж чадаж буй тул сөрөг хандлага давамгайлахыг бүү зөвшөөр. Ажилтай холбоотойгоор аялж магадгүй.

Хумх

Энэ долоо хоногт таны амьдралд хэд хэдэн шинэ боломж гарч ирнэ. Гадаад руу шилжиж ажиллах магадлал нэмэгдэнэ. Шинэ төсөл, санаачилга дээр ажиллахаар гадаадыг зорьж магадгүй. Бизнес эрхлэгчид цоо шинэ зах зээлд нэвтрэхийн тулд хөрөнгө оруулалт хийх талаар бодох хэрэгтэй. Хэрэв та ажил хайж байгаа бол боломжийн ажилд орох магадлалтай байна. Та өөрт байгаа бүх боломжоо ашиглаж, бүх зүйлийг өөрийн мэдэлд байлгах ёстой. Энэ долоо хоногт гэр бүлийн амьдрал баяр баясгалан, амар амгалан, амжилтаар бялхах болно. Гэр бүлээрээ ойрхон аялж ч магадгүй. Таныг үргэлж дэмждэг хүмүүстээ талархлаа илэрхийлж байгаарай. Яс, үе мөчтэй холбоотой аливаа өвчин эмгэгээс сэрэмжил.

Загас

Энэ долоо хоногт та ажлын арга барилаа өөрчлөх бөгөөд үүний ачаар бусад хүмүүс танд татагдах болно. Хэрэв та шинэ бизнес эхлүүлсэн бол үнэхээр ашиг олох болно, мөн шинэ хөрөнгө оруулагчидтай танилцах боломжтой. Та бүтээлч сэтгэлгээтэй, бусдыг ятгах чадвартай байх болно. Ирээдүйд та үүнийхээ үр шимийг хүртэж, бусдын хүндэтгэлийг хүлээх болно. Таны төсөв урьдчилан тооцоолоогүй зарим зардлаас болж хямрах магадлалтай. Эцэг эхийн эрүүл мэнд санаа зовоосны улмаас анхаарал төвлөрөхгүй байж магадгүй. Гэр бүлийн зөрчилдөөнөөс зайлсхийж, тогтвортой харилцааг эрхэмлэ. Нүдний эрүүл мэнддээ анхаар.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж