Хийлч Ч.Дэлгэрцэцэг бие даасан тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Хийлч Ч.Дэлгэрцэцэг бие даасан тоглолтоо хийнэ

Хийлч Ч.Дэлгэрцэцэг бие даасан тоглолтоо хийнэ

Хэнтийн өндөр ууланд, Уран хасын вальс, Сэтгэлийн эгшиг, Жалам хар зэрэг хуучны бүтээлүүдийг хийлийн гоцлолоор хүмүүний зүрхэнд хүргэж чадсан уран бүтээлч бол Ч.Дэлгэрцэцэг. Тэрбээр арваннэгдүгээр сарын 29, 30-нд "Degi 22: Music Visual Concert"  бие даасан тоглолтоо хийхэд ес хоног үлдээд байна. Түүний энэ удаагийн тоглолтод 22 жилийн туршид бүтээсэн гайхамшигт бүтээлүүд нь эгшиглэх нь ээ. Тоглолт Соёлын төв өргөөнд болох юм.

Сонирхуулахад, хийлч Ч.Дэлгэрцэцэг 2000 онд “Хэнтийн өндөр ууланд” цомог, 2006 онд “Үлэмжийн чанар” цомог, 2006 онд “Deegii concert in UB” CD, DVD, 2011 онд “Гайхмаараа”, “Амьдрал” зэрэг цомгуудаа гаргасан байдаг. Харин анхны бие даасан тоглолтоо 2006 онд “Degi concert” нэртэйгээр хийсэн бол 2008 онд “Хийлийн эгшиг”, 2009 онд “Монголын тал нутаг”, 2011 онд “Гайхмаараа”, 2013 онд дуучин А.Уянгатай хамтран “Full moon affair”, 2013 онд "Шинэ жилийн шоу тоглолт" нэртэйгээр, 2016 онд 6 дахь бие даасан тоглолтоо “Чайковскийн үдэш” нэртэйгээр тус, тус толилуулж байжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж