Дэлхийн хүүхдийн өдөрт Монголын урлаг, спорт, бизнесийнхэн нэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүүхдийн өдөрт Монголын урлаг, спорт, бизнесийнхэн нэгдэж байна

Дэлхийн хүүхдийн өдөр өнөөдөр /2022.11.20/ тохиож байна. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу 190 гаруй орон нэгджээ.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнгөрсөн жилээс эхлэн Соёлын яамтай хамтран тус өдрийн бэлгэ тэмдэг болсон #GoBlue (Цэнхэр өнгөөр будья) аяныг хамтдаа тэмдэглэж, урлагаар дамжуулан хүүхдийн эрх, хүүхдийн асуудлыг олон нийтэд таниулах ажлыг хийж байгаа билээ.

Энэ жил дээрх санаачилга өргөжин илүү олон  залуу дуучид, уран бүтээлчид болон хүүхдүүд оролцуулсан #GoBlue арга хэмжээг мөн Зайсан Хилл цогцолбор, Скаутын холбоотой хамтран зохион байгуулж байна. Дэлхийн хүүхдийн энэ өдөр хүүхэд бүр Конвенцод заасан эрхээ мэддэг, тэдгээрийг хангах хамгаалах үүрэг томчуудад байдаг гэдгийг арга хэмжээгээрээ сануулж байгаа юм.

Мөн Монголын спортын залуу одод Дэлхийн хүүхдийн өдөрт нэгдэж, хүүхэд бүрд юу хүсэж байгаагаа видео мессежээр хүргүүлэн хүүхдийн эрхийн төлөө НЭГ БАГ болж ажиллахыг уриалав.

https://www.youtube.com/watch?v=1TB8vXG3CeE

Түүнчлэн #GoBlue аянд хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд илүү өргөнөөр нэгдэж, цэнхэр өнгөөр өөрсдийн сошиал хуудаснуудаа ижилсүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж ажиллахаа амлалтууд өгч байна.

Мөн дэлхийн улс орнууд #GoBlue аяны хүрээнд дэлхийн алдартай барилга, хөшөө, стадион, гүүр болон түүхэн дурсгалт газруудыг цэнхэр гэрлээр гэрэлтүүлдэг. Жишээ нь, Эйфелийн цамхаг, Цагаан хэрэм зэргийг цэнхрээр гэрэлтүүлж байсан.

Энэ жил Улаанбаатар хотод Дэлхийн хүүхдийн өдөрт нэгдэж байгаа бизнес, компаниуд өөрсдийн барилгыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэн хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас Энхтайвны гүүрийг мөн цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж