Covid-19 халдвараар 132 тохиолдол батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Covid-19 халдвараар 132 тохиолдол батлагдлаа

Covid-19 халдвараар 132 тохиолдол батлагдлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс сүүлийн 24 цагт Covid-19 халдвараар 132 тохиолдол шинжилгээгээр батлагдсан болохыг мэдээллээ. Халдвар авсан иргэдийн 41 нь Улаанбаатар хотын харьяат бол 91 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэхдээ 81 халдвар Өмнөговь аймагт, зургаа нь Төв аймагт, 4 нь Архангай аймагт тус бүр бүртгэгдсэн байна.

Мөн халдвар авсан хүмүүсээс 189 нь эдгэрсэн бол 2800 нь хяналтад байна.

ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ Covid-19-ийн халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад эрс өсч байна гэж мэдэгдсэн. Ингэхдээ  BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 8 хувьд хүрч өссөн нь тандалтаар баталгаажсан.

Мөн эмнэлгийн эмч, сувилагч нар ажлын байрнаасаа халдвар авах тохиолдол нэмэгдсэний зэрэгцээ архаг хууч өвчтэй хүмүүст халдвар хүндээр тусч, нас баралт ч бүртгэгдээд байгаа юм. Иймээс иргэд дотоод орчинд ч амны хаалт зүүж хэвших нь халдвараас сэргийлнэ гэдгийг анхаарууллаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж