Хятадын дипломат харилцааны бэлгэ тэмдэг панда нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Хятадын дипломат харилцааны бэлгэ тэмдэг панда нас баржээ

Хятадын дипломат харилцааны бэлгэ тэмдэг панда нас баржээ

Хятадаас Тайваньд бэлэглэсэн аварга хулсны баавгайн бие муудсаар, нас барсныг Тайпэй амьтны хүрээлэн мэдэгдлээ. Хятадтай илүү найрсаг харилцаатай байх үед буюу 2008 онд Туан Туан болон түүний үржлийн хамтрагч Юан Юань нарыг Тайваньд өгсөн. Гэвч тэр цагаас хойш харилцаа муудаж, Тайванийг салан тусгаарласан муж гэж үзсээр ирсэн Бээжингийн хандлага улам ширүүн болж байна.

Амьтны хүрээлэнгийнхэн Туан Туаныг өнгөрсөн наймдугаар сард таталт өгч эхлэхэд анх өвдөж байгааг нь анзаарчээ. Хятадаас малын эмч нар дуудаж, шинжилгээнд хамруулахад Туан Туан тархины гэмтэлтэй болох нь тогтоогдож, эм тариа хийлгэсэн байна. Гэвч 18 настай баавгайн биеийн байдал эргэж сайжрашгүй болсныг амьтны хүрээлэнгийн тэмдэглэлд дурджээ.

Хоёр бамбаруушийг Хятад ба Тайванийн харилцаа халуун дотно байх үед хандивласан гэх боловч тэдний нэрний нийлбэр нь үнэндээ "дахин нэгдэх" эсвэл "эв нэгдэл" гэсэн утгатай аж.

Тиймээс энэ нь Хятад улс Тайванийг хэзээ нэгэн цагт дахин өөртөө нэгтгэх хүсэлтэй байгааг илтгэнэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн сард Бээжинд болсон Коммунист намын их хурлыг нээж хэлсэн үгэндээ Тайваньтай нэгдэхийн тулд хүч хэрэглэнэ гэдгийг үгүйсгээгүй юм. Хятад улс хагас зуун жилийн турш улс орнуудтай дипломат харилцаа тогтоохдоо хулсны баавгай ашигласаар ирсэн. Хятадын Коммунист Намыг үндэслэгч Мао Зэдун бусад улс оронтой улс төрийн яриа хэлэлцээ хийх арга болгон пандаг ашиглаж эхэлснээс хойш энэ амьтан үндэсний баялаг болжээ.

Тайпэйд ирсний дараа Туан Туан, Юан Юань нарын дундаас 2013, 2020 онд зулзага төржээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж