Т.Аюурсайхан: Шанага нүүрс ч аваагүй

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан: Шанага нүүрс ч аваагүй

Т.Аюурсайхан: Шанага нүүрс ч аваагүй

Нүүрсний хулгай өндөр авахын хэрээр энэ хэрэгт УИХ, Засгийн газрын гишүүд ч нэр холбогдож байгаа тухай дуулиан дэгдэж буй. Тодруулбал, эл хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан холбоотой тухай сошиалаар шуугиулж байгаа. Харин сайд Т.Аюурсайхан "Зарим хүн өөр шигээ битгий бод. Би "Эрдэнэс тавантолгойгоос" нэг хадаас ч тендер аваагүй,  нэг шанага нүүрс ч аваагүй,  нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй" гэж тайлбар хийв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар биенээ нүүрсний хулгайч, хулгайчийн гар хөл болгон “цоллож”  сошиалаар гөвөлцөөд удаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ч.Хүрэлбаатарын хулгайн мөнгөнөөс шавхруу долоогч “боол”-ууд эзнээсээ цалин авж байж өнцөгөө зөв олж намайг гөвөөчээ. Төрийн өмч дэх хулгай, төрийн өмчийн компанийн шинэчлэлийг сүүлийн 6 жил тасралтгүй ярьж, энэ чиглэлийн эрх зүйн реформыг УИХ дээр манлайлж байгаа, УИХ-ын ил, хаалттай хурал бүр дээр сүүлийн хоёр жил төмөр зам, нүүрсний нууц гэрээг ил болгохыг нэхэж шаардаж, удахгүй “цөмийн бөмбөг” дэлбэрэх тухай сануулж байсан намайг “Нүүрсний мафи”-чин болгох гэж хөөрхий тэрүүхэн тэндээ их л хичээгээстэй. Наад чинь ер явахгүй. Хэн ч итгэхгүй. Надад нүүрс байтугай юу ч шахаж байсан намтар түүх байхгүй. Нэг ч хүн төрийн өмчийн компанид шахаж, гуйж, оруулж байгаагүй. Яагаад гээч та нар шиг хулгайч нарт барьцаалагдахгүй, та нарыг илчлэх нэр нүүр, зам мөртэй байх гэж тэр. Цаг өөрчлөгдөж байгаа. Ард түмэн тэнэг биш, маш ухаантай, хэрсүү болсон. Хэн тийм болгосон гээч? та нар” гэж нүүр номын хуудсаараа жиргэсэн.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ч мөчөөгөө өгсөнгүй “Хулгайн хэрэг ил болоход хулгайчид, хулгайчдын гар хөл их сандардаг аж. Нэг их удахгүй баригдана даа баригдана та нар. Намайг муу хэллээ гээд би буцахгүй, шантрахгүй. Та нарын бүгдийнх нь ард гарна аа. Харж байгаарай” гэж хариу барив.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж