Дэлхийн шилдэггүй дэлхийн аварга

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэггүй дэлхийн аварга

Дэлхийн шилдэггүй дэлхийн аварга

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Баллон д’Ор”-ын энэ жилийн эзэн Карим Бензема бэртлийн улмаас дэлхийн аваргад оролцох боломжгүй болжээ. Өдгөө 34 настай Франц довтлогчийн хувьд тун харамсалтай явдал тохиосон бөгөөд тэрбээр зөвхөн энэ дэлхийн аваргад оролцох гэж л өөрийгөө нөөж, лигийн тоглолтууддаа оролцохгүй байсан билээ. Гэвч Францын шигшээн бэлтгэл дээр зүүн гуяндаа бэртэл авч, үзэгчдийн суудал руу шилжив.

Нөгөө талд Францын аваргаа хамгаалах аялал улам хүндэрч байна. Учир нь тус улсын шилдэг тоглогчид болох Пол Погба, Н’Голо Канте, Карим Бензема, Кристофер Нкунку, Преснель Кимпембе нар бэртлийн улмаас багтаа тус хүргэж чадахгүй боллоо.

Хамгийн хамрасалтай нь Карим Бензема яг формтой үедээ бэртэл авлаа. Энэ жил түүн шиг шилдэг тоглолттой тоглогч бараг байгаагүй билээ. Франц 2018 онд дэлхийн аваргад түрүүлэхэд тэр шигшээдээ байгаагүй. Харин энэ удаад байх гэсэн боловч бэртэл түүнийг зогсоолоо.

Энэ удаагийн ДАШТ-ийг олон шилдэг тоглогчид бэртлийн улмаас өнжиж байна. Францын дээрх тоглогчдоос гадна Английн Бен Чилвелл, Рийс Жэймс, Германы Тимо Вернер, Марко Рейс, Сенегалын Садио Мане нар эх орондоо тусалж чадахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж