Өнөөдөр 5 тэрбум хүний харц Катар дээр тогтоно

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 5 тэрбум хүний харц Катар дээр тогтоно

Өнөөдөр 5 тэрбум хүний харц Катар дээр тогтоно

Дэлхийн 5 тэрбум хүнийг татах тооцоотой буй “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр/2022.11.20/ нээлтээ хийнэ. Таван тивийн шилдэг 32 баг алтан дагины төлөө бүтэн сарын турш ур чадвар, арга ухаан, зүрх сэтгэлээ зориулна.

НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ХЭН ШОУ ТОЛИЛУУЛАХ ВЭ?

Катарын дуучин Фахад Аль-Кубаиси арга хэмжээг нээнэ. Түүний араас АНУ-ын реппер Лил Бэйби болон “BTS” хамтлагийн дуучин Жонгүг нар уран бүтээлээ толилуулна.

Нээлтийн арга хэмжээ Монголын цагаар 23.30 цагт эхэлнэ. Монгол Улсаас “Central TV” болон “SPS” ДАШТ-ийг шууд дамжуулах эрхтэй билээ.

Мөн Шакира болон Дуа Липа нарыг нээлтийн арга хэмжээнд оролцоно гэх шуум гарсан ч дуучид өөрсдөө үүнийг үгүйсгэсэн юм. Шакира хөлбөмбөгийн ДАШТ-ийг чимсэн олон гайхалтай дуунуудыг дуулсан. Түүнийг энэ удаад ч ая дуугаа өргөн барина гэж хөлбөмбөгийн сая сая фэнүүд хүлээж байсан ч тийм зүйл болохгүй нь бололтой.

Нээлтийн дараа 60 мянган хүний суудалтай Аль Байт цэнгэлдэхэд Катарын шигшээ баг Экуадорын эсрэг тэмцээний нээлтийн тоглолтыг хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж