Нью-Йорк цасанд дарагдаж, онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Нью-Йорк цасанд дарагдаж, онц байдал зарлав

Нью-Йорк цасанд дарагдаж, онц байдал зарлав

Нью-Йоркод өчигдөр /2022.11.19/ их хэмжээний цасан шуурга шуурч, замууд хаагдан, нислэгүүд цуцлагджээ. Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр хоёр газарт цасны зузаан 180 гаруй см хүрсэн байна. Үндэсний хөлбөмбөгийн лигийн “Buffalo Bills” баг тоглодог Орчард паркт 48 цагийн дотор 195 см зузаан цас орсон бол Натурал Брижэд 183 см хүрчээ. Энэ нь тус бүсийн хувьд түүхэн тоо болов.

Харамсалтай нь, цас цэвэрлэх гэж оролдсон хоёр оршин суугч зүрхний хүндрэлийн улмаас нас барсан хэрэг мөн гарчээ. “Бид гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Энэ цас маш аюултай гэдгийг бүгдэд сануулж байна. Хүнд, нойтон цасыг хусахаас зайлсхийж, болгоомжтой байгаарай. Шаардлагатай тохиолдолд хэт их ачаалал өөртөө өгөхгүйг хичээгээрэй” гэж Эри дүүргийн захирагч Марк Полонкарз хэлэв.

Гудманд ердөө ганц хоёр машин гарч ирээд явахад л цас цэвэрлэх ажиллагаа удаашрана гэдгийг дүүргийн захирагч санууллаа. Тиймээс хэрвээ ажилчид нь машин жолоодохыг хориглосон бүсэд байгаа бол тэднийг ажилдаа ир гэж дуудах нь хууль бус үйлдэл болно гэдгийг ажил олгогчдод анхааруулав.

Висконсин, Мичиган, Индиана, Охайо, Пенсильвани, Нью-Йорк гэсэн зургаан мужид цасан шуурга шуурч байна. Цасан шуурганы хамгийн хүнд үе Ням гаригт болоод өнгөрчихвөл Даваа юм уу Мягмар гаригаас хот хэвийн байдалдаа эргэж орж магадгүй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж