Риши Сунак Киевт айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Риши Сунак Киевт айлчлав

Риши Сунак Киевт айлчлав

Риши Сунак Их Британийн ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа Киевт айлчлав. Айлчлалынхаа үеэр тэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, 50 сая фунт стерлингийн батлан хамгаалахын тусламж үзүүлэхээ амлажээ. Мөн Их Британи улс Украины талд зогссоор байх болно гэдгийг хэлэв. Дайны эхний өдрөөс хойш Их Британи нь Украины хамгийн хүчтэй холбоотон байсан гэдгийг ерөнхийлөгч Зеленский хэллээ.

Тусламжийн багцад агаарын довтолгооноос хамгаалах 125 зэвсэг, олон арван радар зэрэг нисгэгчүй онгоц эсэргүүцэгч технологи багтжээ. Мөн Украины зэвсэгт хүчнийг сургах зорилгоор армийн мэргэжлийн эмч, инженерүүдийг илгээнэ гэж Сунак амлав.

Сунак дайнд амь үрэгдэгдсийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, өлсгөлөнд нэрвэгдэж өөд болсон хүмүүсийн дурсгалын хөшөөнд лаа асаан хүндэтгэл үзүүлээ. Мөн гал унтраах ангид зочилж онцгой байдлын ажилтнуудтай уулзав.

Дашрамд дурдахад, Их Британийн Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес энэ сарын эхээр агаараас эсэргүүцэн хамгаалах 1000 гаруй пуужинг Украинд нийлүүлэхээ зарласан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж