Украин: Эрчим хүч хэмнэхийн тулд боломжтой бол яв

Хуучирсан мэдээ: 2022.11.20-нд нийтлэгдсэн

Украин: Эрчим хүч хэмнэхийн тулд боломжтой бол яв

Украин: Эрчим хүч хэмнэхийн тулд боломжтой бол яв

Украин дахь хамгийн том хувийн эрчим хүчний компани “DTEK”-ийн гүйцэтгэх захирал Максим Тимченко ард иргэдийг улс орноо орхин явахыг уриалжээ. “DTEK” нь Украины эрчим хүчний дөрөвний нэгээс илүү хувийг дангаараа хангадаг. Энэ нь тус улсын эрчим хүчний сүлжээний ачааллыг бууруулахтай холбоотой юм. “Хэрэв иргэд гурав, дөрвөн сар амьдарчих өөр газар олж чадвал нь системд маш их тустай байх болно. Оросын дайралт болгонд системийн найдвартай байдал буурдаг бөгөөд цахилгааны хэрэглээг багасгах нь системийг хэвийн ажиллуулах гол түлхүүр. Хэрэглээгээ бууруулах аливаа арга, тэр дундаа эх орноосоо явах нь Украиныг ялахад тусалсантай адил юм” гэж Тимченко хэлэв.

Оросын довтолгооны улмаас Украины эрчим хүчний системийн бараг тал хувь нь гэмтсэн. Тиймээс өвөл хаяанд ирсэн энэ үед олон сая хүн цахилгаангүй байна. ОХУ эрчим хүчний дэд бүтэц рүү довтлохыг эн тэргүүний зорилго болгоод буй тул Украинд хуваарьт байдлаар болон төлөвлөөгүй үед ч цахилгаан тасрах нь түгээмэл болжээ. Засгийн газар иргэдийг зуух, угаалгын машин гэх мэт гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулахгүй байхыг уриалав.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ цохилтыг Украины тал хэлэлцээ хийхээс татгалзсаны үр дагавар гэж хэлсэн. Харин барууны удирдагчид иргэний дэд бүтцийг онилох нь дайны гэмт хэрэг гэж мэдэгдээд байна.

Гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг засахад ч хүндрэлтэй болоод байгаа аж. “Харамсалтай нь, бид тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлгүй болсон. Иймээс түншүүд, төрийн албан хаагчид, компаниуд болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд хандан бэлэн байгаа зүйлсээ яаралтай нийлүүлэхийг уриалж байна” гэж Тимченко хэллээ. Хэдий хүндрэлтэй байсан ч Украины инженерүүд хамгийн аюултай хэсэгт ажиллаж, амь насаа эрсдэлд оруулсаар байна. Херсон дахь төмөр замын өртөө өчигдөр /2022.11.19/ үүрээр цахилгаантай золгожээ. Энэ нь тус хотод цахилгаантай болсон анхны барилга гэж Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж