"Түгжрэл"-ийн сайд, тусгай хамгаалалттай түшээ зүхүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.11.19-нд нийтлэгдсэн

"Түгжрэл"-ийн сайд, тусгай хамгаалалттай түшээ зүхүүлэв

"Түгжрэл"-ийн сайд, тусгай хамгаалалттай түшээ зүхүүлэв

Нийслэлийн авто зам тэг зогсолт хийхэд ойрхон байгааг албан тушаалтнуудаар хэлүүлэлтгүй иргэд мэднэ. Өчигдрийн өдрөөс эхлэн орсон цас халтиргаа гулгааг нэмэгдүүлж нийслэлийн авто зам тэг зогсолт хийхэд хүргэв. Ажлаа тарсан иргэд түгжирсээр 22 цагийн орчимд арай гэж гэртээ орсон тухайгаа ундууцсан сэтгэлээ сошиал хуудастаа хуваалцаж байна. Энэ талаар "Нисэхээс 1 цаг 19 минут алхаад 5 шард ирлээ", "1990 оноос хойш 30 жилд бид юунд хөрөнгө оруулав 640 мянган насжилт өндөр автомашин худалдан авч түгжрэл гэдгийг л бүтээхэд хувь нэмрээ оруулж дээ", "Бүгдээрээ түгжрээд байж дээ", "Баруун 4 замаас талбай хүртэл 3 цаг явсан байна, цааш хэрхэн явахыг таашгүй нь" ХААИС-аас "Гэгээнтэн" хүртэл 3.30 цаг… Гоё уу" гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

Хотын халтиргаа, замын түгжрэлийг энэ удаагийн ганц цас л шалгасан нь энэ. Ирэх оны төсөвт нийтийн тээвэрт 500 автобус авахаар, түгжрэлд 400 тэрбум төгрөг залцуулахаар тусгасан. Тэгвэл ингээд ч асуудал шийдэгдэхгүй гэдэг нь өчигдрийн явдлаас харагдав.

Энэ мэт асуудлыг шийдэж чадахгүй байх Хот хариуцсан сайд гэх мэтээр сэтэртэнг нэмж байгаа нь иргэдийг илүү ихээр бухимдуулж "Түгжрэлийн сайд хаана байна" гэж түүнийг хайхад хүргэжээ. Түгжрэлийн сайдаас гадна түмний дургүйг хүргэсэн өөр нэгэн албан тушаалтан нь төрийн тусгай хамгаалалттай гурвын нэг нь болов.

Иргэд ид түгжирч байх үеэр ийнхүү эсрэг урсгалаар зам засуулах явсан төрийн түшээг цахим ертөнцөд үзэн ядсан иргэд маш олон байна. Бүгдээрээ түгжирч байх би давуу эрхтэй гэсэн шиг явсан нь ийнхүү бухимдлыг төрүүлэв. Бүгд тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй гэх эшлэл цөөнгүй харагдав. Ингэхдээ хуучны хотын даргыг санагалзаж "Бат-Үүлийн үед тусгай дохиотой машинаар дарга нар явахаар ичдэг болсон байсан" гэж шогширчээ. Тэгвэл Су.Батболдын "тооллын" үед хур тундас Э.Бат-Үүлийн үеэс илүү ихээр орсон гэх утгагүй тайлбарыг албан тушаалтайгаа зууралдагсад өгч байв. Харин одоо юу гэж хуйхаа маажихыг нь иргэд хүлээн, элдэв бичлэг гарган иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулах вий гэж биесээ сэрэмжлүүлж байна.

Ямартай ч өдөр нь иргэдийг тааламжтай тайлбартай зургаа оруулахад хүргэсэн цас үдэшдээ уур, бухимдал, хараал, зүхлээр дүүрсэн тайлбартай түгжрэлийн зураг оруулахад хүргэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж