Анита Ананд: Украин дайнд ялж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.19-нд нийтлэгдсэн

Анита Ананд: Украин дайнд ялж байна

Анита Ананд: Украин дайнд ялж байна

Канадын батлан хамгаалахын сайд Анита Ананд өчигдөр мэдэгдэхдээ, Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайнд Украины арми ялж байна гэжээ. Тэрбээр барууны ардчилсан орнуудын батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын албаныхны оролдцог уламжлалт Халифаксын олон улсын аюулгүй байдлын форумыг нээж хэлсэн үгэндээ ийн онцолжээ.

Анита Ананд хэлэхдээ, Украины зэвсэгт хүчинг ерөнхийлөгч Владимир Зеленский удирдан чиглүүлж, сахилга баттай, илүү сайн бэлтгэгдсэн тэд ялалт байгуулж байна” гэсэн байна.

Орос улс бараг есөн сар үргэлжилсэн тулалдааны явцад улам бүр ухрах болсон. Москва саяхан Украины өмнөд хэсгийн гол хот болох Херсон хотоос цэргээ татан гаргасан.

Гэвч Оросууд Украины эрчим хүч, эрчим хүчний байгууламжид халдсан нь өвлийн хүйтэнд олон хүний амь насанд заналхийлж байна.

Ананд хэлэхдээ, Путин Оросын арми украинчуудыг амархан дарж, барууныхан хойш сууна гэж буруу таамагласан.

“Путин буруу бодсон. ОХУ-ын өргөн цар хүрээтэй, ямар ч шалтгаангүй түрэмгийлэл нь НАТО-гийн шийдэмгий, эв нэгдлийг бэхжүүлж, шалтгааныг нь шинэчилсэн" гэж тэрбээр хэлэв.

14 дэх болсон Халифаксын олон улсын аюулгүй байдлын форумд жил бүр 300 орчим хүн цуглардаг.   Тус хурлыг зохиог байгуулсан Халифакс зочид буудалд Украины 13 дүрвэгч ажиллаж байгааг тэрбээр мэдэгдсэн.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бичсэн захидалдаа “Энх тайван тогтоох боломжтой. Гэхдээ үүний тулд бид Оросын түрэмгийллийг зогсоох ёстой” гэв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
17
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж