Ё.Баатарбилэг гишүүний хилийн хоригийг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2022.11.19-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг гишүүний хилийн хоригийг хэвээр үлдээлээ

Ё.Баатарбилэг гишүүний хилийн хоригийг хэвээр үлдээлээ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өгч байсан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгаж буй юм. Хэдийгээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө ямар нэгэн буруу мэтээр өнгөрсөн хугацаанд тайлбарлаж ирсэн ч тэдний гэм буруугүйг шүүхээр эцэслээгүй байна.

Эдгээр гишүүдэд хилийн хориг тавьсан бөгөөд хэргийн холбогдогч нартай уулзахыг хориглох хүсэлтийг нийслэлийн Прокуророос гаргаж, шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч нараас  “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт ирүүлсэнийг шүүхээс хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Нүүрсний хулгай ярьж Хөгжлийн банкны хэргийг замхруулахыг оролдож байна гэж эрх баригчдыг шүүмжилж буй. Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтныг шалгаж байхад хилийн хоригийг нь цуцлаад хил давуулсан гэх яриа ч гарсан. Тэгвэл ийнхүү Ё.Баатарбилэг гишүүний хилийн хоригийг шүүхээс хэвээр үлдээжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж