П.Орхон алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.11.19-нд нийтлэгдсэн

П.Орхон алтан медаль хүртлээ

П.Орхон алтан медаль хүртлээ

МУГЖ, чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон АНУ-ын New York хотноо болсон “Bill farrel” ийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртлээ.

Энэ тухайгаа "Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэдий ч тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд , хэцүү ,уртын урт он жилүүдийг ардаа үджээ. Миний унаж босоход үргэлж хажууд минь байж хана мэт түшиг болсон хань чамдаа , аав ээж,ах дүү ,найз нөхөд , хөгжөөн дэмжигч нартаа болон бөхийн эрдэм зааж дэлхийн аваргын бүсийг зүүлгэж өгсөн ачит багш МУГД Ц.Хосбаяр МУГТ Ц.Цогтбаяр нартаа юун түрүүнд баярлалаа гэж хэлье. Миний хамгийн эрхэм хүмүүс байж үргэлж урам зориг, итгэл найдвар төрүүлж өдий хүртэл надад итгэж туслан дэмжиж яваа Н.Батсайхан ах түүний гэргий Д.Солонго эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж яваагаа илэрхийлье.Энэ тэмцээн нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж ,алхам алхамаар амжилтаа ахиулан дараачийн зорилгоо тавин урагшилахад надад маш их урам зоригийг өглөө. Цаашдаа би сайн хичээж зорьсон зорилгодоо хүрч та бүгдийгээ баярлуулах болно" хэмээн өөрийн цахим хуудастаа өнөөдөр өглөө оруулсан байна.

Спортын арбитрын шүүх Дэлхийн аварга П.Орхоны давж заалдах гомдлыг хэлэлцэж, түүний барилдах эрхийг энэ оны есдүгээр сарын 16-нд сэргээжээ.

Эргэн сануулахад, Чөлөөт бөхийн 2018 оны Азийн наадмын үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан.  Мөн “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг нь хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгож байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж