Шинжилгээний хариу өнөөдөр гарна

Хуучирсан мэдээ: 2022.11.19-нд нийтлэгдсэн

Шинжилгээний хариу өнөөдөр гарна

Шинжилгээний хариу өнөөдөр гарна

Налайх дүүрэгт 19 хүүхэд хордож зургаа нь эмнэлэгт хүргэгдсэн.Урьдчилсан байдлаар анги танхимын агаарын химийн бохирдлоос хордсон байж болзошгүй гэх дүгнэлт хийгээд буй аж. Нэг онцлох дан эмэгтэй хүүхдүүд өвдсөн аж. Хүүхдүүдэд хийсэн шинжилгээний хариу өнөөдөр орой гарна гэж албаны хүн мэдээллээ.

Сануулахад, зургаан хүүхдийн биеийн байдал тавгүйрхсэнтэй холбогдуулан тухайн ангийн нийт 19 хүүхдийг урьдчилсан үзлэг шинжилгээнд хамруулсан юм.

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр холбогдох албаныхныг хүлээн авч уулзахад, дүүргийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд, ЭХЭМҮТ-д дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хордсон хүүхдүүд эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжсэн гэж албаныхан мэдээллээ. Хорт бодист хордсон байх магадлалтай дөрвөн ангийн хүүхдээс тархвар зүйн судалгаа авсан байна.

Мэргэжлийн хүмүүс урт хугацааны туршид хордсон байж магадгүй гэх таамгийг гаргаад буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж