Баячуудынхаа шуналыг дарж чадахгүй байгаа учраас хөгжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.11.19-нд нийтлэгдсэн

Баячуудынхаа шуналыг дарж чадахгүй байгаа учраас хөгжихгүй байна

Баячуудынхаа шуналыг дарж чадахгүй байгаа учраас хөгжихгүй байна

 

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. 

"22 МЯНГАН МАШИН НҮҮРС ХУЛГАЙД АЛДАГДСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ"

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Та УИХ-ын хянан шалгах түр хороог ахалж байгаа. Сүүлийн үед Засгийн газрын сайд нар, УИХ-ын  гишүүд нүүрсний хулгайг цэгцлэхийн тулд оффтейк гэрээг ил болгох тухай ярьж байна. Энэ чиглэлээр түр хороо ямар ажил хийж байна вэ. Нүүрсний хулгайг илрүүлэх боломж байна уу?

-…Хянан шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газраас дотоод шалгалтаар илрүүлсэн шалгалтын дүнг сонслоо. 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон талаар мэдээлсэн. 2018 онд 890 орчим мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байх магадлалтай. 2022 оны шалгалтын дүнгээр давхардсан тоогоор 22 мянга 600 авто машин гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байх магадлалтай байна. Тиймээс манай түр хорооноос нүүрс хулгайд алдагдсаныг тогтоохоор нотлох баримт цуглуулж, зарим хүмүүсийг гэрчээр дуудаж асууж байна.

Б.БАТТӨМӨР: ХОРЬХОН КМ ГАЗАР 80 САЯ ТӨГРӨГӨӨР ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Нүүрсний оффтейк гэрээнүүдийг хэзээ ил болгох вэ?

-Ер нь төмөр зам барихад нууцлаад байх шаардлага байхгүй. Сүүлийн үеийн мэдээллээр Зүүнбаянаас Тавантолгой хүртэлх нэг км замыг 920 мянган ам.доллараар тавьсан гэсэн. Гэтэл цаашаа тавьж буй замууд нь нэг километрыг нь дөрвөн сая төгрөгөөр тавьж байна. Хоёр адилхан нөхцөл шүү дээ. Хийн хоолой, Богд ууланд тавих төмөр замын  төлбөрийг нүүрсээр хийсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед ирээдүйд ашгаа өгөх зүйлийг нүүрсээр хийх нь хэр зэрэг ашигтай вэ. Би бол үр дүнгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Монголын төсөвт орох ёстой мөнгө  орохгүй байна. Нэг тонн нүүрсийг ямар үнээр бартер хийж байгаа нь тодорхойгүй, мэдээлэл нь УИХ-д байхгүй байна. Тиймээс баялгийн эздэд тайлангаа тавих ёстой.

"МОНГОЛ УЛС БАЯЧУУДЫНХАА ШУНАЛЫГ ДАРЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС ХӨГЖИХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ҮНЭН"

Монгол Улсын гавьяат тариаланч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Монголд хүнсний аюулгүй байдал аль хэдийнэ алдагдсан байх аа?  

-Алдагдсан. Ирээдүй их л сонин болчихлоо. Би их сэтгэл дүүрэн, ерөөсөө хямардаггүй байсан. Сүүлийн хоёр жил маш их хямарч байна. Бизнесээ зардаг ч юм бил үү гэж бодож үзлээ. Хэдэн луйварчид нь аягүй бол одоо ОХУ-аас дахин импортын будаа оруулж ирнэ. Ингээд Монголынхоо тариаланчдыг “алаад”, Орос руу валют гаргаад байна. Энэ нь цаанаа ямар нэг бодлоготой байхыг үгүйсгэхгүй. Бод доо, Монголын тариаланчдын будааг авахгүй Оросын будааг нийлүүлж байна. Энэ чинь Оросын нөлөөнд орсных. Дээр нь татварыг нь бүр тэглэсэн. Ерөөсөө Монголд шатахууны таван гэр бүл, гурилын таван гэр бүл гээд бизнесүүдийг хэдхэн айл хуваагаад авчихсан шүү дээ. Хамгийн ашигтайг нь атгачихсан. Энэ бүхэн маш том хямрал үүсгэнэ.

Т.ОЮУНСУВД: ГАДААДЫН СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХЫН ТУЛД БАГААСАА БЭЛТГЭХ ЁСТОЙ

АНУ-ын Нью-Иорк мужийн “Elmira” коллежийг сэтгэлзүйч, нийгмийн ажилтан мэргэжлээр 100 хувь тэтгэлгээр суралцаж  төгсөөд Монголдоо мэргэжлийнхээ дагуу ажиллаж буй Т.Оюунсувдтай. 

-Мэргэжлээ сонгосон сурагчид тэтгэлэг авахын тулд ямар сургуулийг сонгох хэрэгтэй вэ?

-Том топ сургуулиудын элсэлт авах магадлал бага учир жижиг мужийн сургуулиуд руу тэтгэлгээр суралцах гэж зорих нь бүтэх магадлал өндөр.  Хотоосоо зайдуу гадаадын сургуулиудын тэтгэлэг хялбар олддог. Учир нь гадаад оюутан бага суралцдаг нь давуу тал болдог. Хэл сурах тал дээр ч хялбар, хурдан сурна. Том топ сургуульд орно гэвэл тэтгэлэг олдоход хүнд, бараг байхгүй. Тэдгээр сургуульд суралцаж байгаа нь өөрөө нэр төрийн хэрэг юм. Тухайн топ сургуулийн тэтгэлээр суралцах хүсэлтэй бол дунд ангиасаа бэлтгэж шалгууруудыг давуулан биелүүлэх шаардлагатай.

"12 ЖИЛ ӨНГӨРӨХӨД МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДЫН ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙСАН"

Кристиано Роналдогийн Их Британийн сэтгүүлч Пьерс Моргантай хийсэн ярилцлагын эхний цацагдсан хэсгийг та бүхэндээ хүргье. Өнгөрсөн Лхагва гаригт цацагдаж, шуугиан тариад энэхүү сонирхолтой ярилцлагынхаа төлөө Роналдо 1 сая фунтээр торгуулсан билээ.

-Сир Алекс Фергусоноос хойш дэлхийн топ гэж хэлж болохуйц дасгалжуулагчид Юнайтедад ирснийг чи харсан байх. Гэхдээ тэд бүгд л бүтэлгүйтсэн. Энэ яг юунаас болов?

-Юу болоод байгааг мэдэхгүй л юм. Гэхдээ Алекс Фергусоныг явснаас хойш клубд өөрчлөлт олж хараагүй. Ахиц дэвшил тэг. Жишээлбэл, Олег халсныхаа дараа клуб Ралф Рагник гэх хэн ч ойлгодоггүй спортын захирал авчирсан. Тэр залуу бүр дасгалжуулагч ч биш шүү дээ. Манчестер Юнайтед шиг том клуб түүнийг авчирсанд ганц би ч биш дэлхий нийтээрээ гайхсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж