Шөнийн тарифын хөнгөлөлт хэвийн үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Шөнийн тарифын хөнгөлөлт хэвийн үргэлжилнэ

Шөнийн тарифын хөнгөлөлт хэвийн үргэлжилнэ

Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-ны хурлаар “Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Шөнийн тарифын хөнгөлөлт хэвийн үргэлжлэх бөгөөд 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд дараах байдлаар хөнгөлж байна. Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлнө. Энэхүү хөнгөлөлтийг санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан 2022 оны арванхоёрдугаар сарыг дуустал болон 2023 оны 1, 2, 3 ба 11, 12 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. ЭХЗХ-ны дээрх тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний акт”-д бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд хүргүүлсэн байна. Тогтоол нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж