Даац хэтрүүлж тээвэрлэлт хийснээс дизель тасалдсан гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Даац хэтрүүлж тээвэрлэлт хийснээс дизель тасалдсан гэв

Даац хэтрүүлж тээвэрлэлт хийснээс дизель тасалдсан гэв

Орон нутагт дизель түлш тасраад байгаа. Энэ асуудлыг бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад “Нефть нийлүүлэгч компаниуд орон нутаг руу бүтээгдэхүүнээ тээвэрлэхдээ даац хэтрүүлснээс Зам тээвэр хөгжлийн яамнаас тээвэрлэлтийг зогсоосон байдаг. Энэ асуудал арваннэгдүгээр сарын 15-нд үүссэн.

Мөн ОХУ нь өвлийн түлшинд шилжсэнээр  Монгол руу нийлүүлэгдэх нефтийн бүтээгдэхүүний импорт багассан тал бий. Одоо нөхцөл байдал хэвийн болсон” гэдэг хариулт өглөө.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2022.11.18/ өвөлжилтийн талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсох үеэр гишүүд орон нутагт дизель түлш тасалдсан асуудал нь юунаас болов, хэзээ хэвийн болох вэ гэдгийг тодруулсан. Сайд Х.Болорчууны тайлбараар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ОХУ-д энэ сарын 14-15-нд болсон Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанд оролцох үеэр шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг тавьсан байна лээ. Оросын талаас нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх амлалт өгсөн" гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж