Хятад: АНУ-д зөвшөөрөлгүй цагдаагийн газар байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Хятад: АНУ-д зөвшөөрөлгүй цагдаагийн газар байгуулж байна

Хятад: АНУ-д зөвшөөрөлгүй цагдаагийн газар байгуулж байна

Хятад улс АНУ-ын хотуудад зөвшөөрөлгүй цагдаагийн газар байгуулж байгаад санаа зовж буйгаа Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врей өчигдөр /2022.11.17/ мэдэгдлээ. Нью-Йорк зэрэг дэлхийн томоохон хотуудад Хятадын цагдаагийн газар олон арваараа байгааг Европт төвтэй хүний эрхийн байгууллага “Safeguard defenders” есдүгээр сард тайлагнасан. Энэ цагдаагийн газрууд нь Хятадын зарим иргэн, тэдний төрөл төрөгсдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай болсон тохиолдолд ашиглах зорилготой гэж тайланд тэмдэглэжээ. Мөн тэдний хилийн чанадад суртал ухуулга явуулах ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой гэв.

“Бид үүнд маш их санаа зовж байна. Хятад улс Нью-Йоркт зохицуулалтгүйгээр цагдаагийн газраа нээхийг завдсан нь үнэхээр аймшигтай. Энэ нь тусгаар тогтнолыг зөрчиж, шүүх болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны стандартаас бултсан явдал. Эдгээр цагдаагийн газар АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг судалж байна” гэж Кристофер Врей хэлэв. Хятадын удирдагч Ши Жиньпиний үзэл баримтлалтай санал нийлэхгүй байгаа хүмүүсийг АНУ-д дарамталж, мөрдөж, шантаажилсан гэх мэдээлэл байгаа гэдгийг Врей онцоллоо.

Цагдаагийн газруудаар дамжуулж Хятад гаралтай америк иргэдийг айлган сүрдүүлж болзошгүй гэж эрх баригчид үзэн, аравдугаар сард Хууль зүйн яаманд захидал хүргүүлжээ. Тэд энэ газруудыг шалгаж байгаа эсэхийг Байдены засаг захиргаанаас асуусан байна.

Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тайлбар хүссэн боловч хариу өгөөгүй байна. Нидерланд улсад ч Хятадын цагдаагийн газар байдаг гэсэн мэдээлэл энэ сарын эхээр тарсан. Хятадын Гадаад хэргийн яам энэ мэдээллийг үгүйсгээд байна. Энэ нь цагдаагийн газар бус Хятад иргэдэд бичиг баримтаа шинэчлэхэд нь туслах зорилготой оффисууд гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж