Түүнчлэн гурван удаа Covid-19 тусаж биеийн байдал нь бүр муудаж одоо гэрийн асаргаанд шилжсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хөлний булчин чангаралыг арилгаж, амьдралын чанарыг сайжруулах боломжтой мэс заслын арга болох SDR-ийн талаар олж мэджээ. Харамсалтай нь Маяаг есөн нас хүрэхээс өмнө тэрхүү мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн анхааруулга зөвлөгөө авсан аж.
Сонгомол нурууны ризотоми гэх хагалгаа нь тархины саажилтын үед тархи, нугас, мэдрэл болон булчин хоорондын хэвийн бус харилцааны улмаас үүссэн булчин чангарах (булчин хөших)-ийг арилгах мэс засал. Өөрөөр хэлбэл булчинд эдгээр хэвийн бус дохиог илгээдэг нугасны мэдрэлийн үндэсийг таслах замаар булчингийн чангарал, хатингаршилыг засдаг гэсэн үг. Уг мэс засал нь зөвхөн эхлэлийн хэсэг бөгөөд дараагийн шатны эмчилгээ болох хөдөлгөөн засал нь Маяаг бусдын тусламжгүйгээр зогсож, алхах боломжийг олгох юм.
Харамсалтай нь SDR -ийн мэс засал хийдэг эмнэлэг улс болгонд байдаггүй. Өнөөдрийн байдлаар Америк, Англи, Энэтхэг, Турк гэх мэт орнуудын хэд хэдэн эмнэлэгтэй бид холбоо барьсан. Энэхүү цогц эмчилгээнд хамрагдсанаар хүүгийн маань амьдралын чанар дээшилж, ирээдүйн эгэл жирийн амьдралд хөл тавих юм. Тиймээс М.Ган-Очир хүүгийн гэр бүлийнхэн нугасны саажсан булчинг таслах хагалгаанд иргэдийн сэтгэлийн хандив маш их хэрэгтэй байгаа тул буяны гараа сунгахыг хүсчээ.
Буян нь буцахдаа аадар бороо шиг асгарах болтугай. Таны сэтгэлийн дэм М.Ган-Очир хүүгийн мэс засал, мэс заслын дараах нөхөн сэргээлтийн зардлыг төлөхөд хандив болох болно.