Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Бавуудоржийн Мөнхцэцэг "Эрхэмсэг" уран бүтээлийн ес дэх удаагийн бие даасан үзэсгэлэн 2022 оны арваннэгдүгээр сарын 18-28-ныг хүртэл "Монгол арт" галерейн гурван давхрын үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болно. Уран бүтээлчийн сүүлийн таван жилийн хугацаанд бүтээсэн хийсвэр сэтгэлгээний 30 гаруй уран зургуудыг дэлгэнэ.
Монголын урчуудын эвлэлээс өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан "Саарал хайрцаг", "Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн"-д хамтрагч байгууллагаар оролцон сонгогдсон нэг уран бүтээлчийг "Монгол Арт" галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхээр шагнасан билээ.
Нээлт: 2022.11.18 ны 13:00 цагт
Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей
Утас:77198080, 86474747