"Дэлхий" хамтлаг 1000 ивээн тэтгэгчтэй тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

"Дэлхий" хамтлаг 1000 ивээн тэтгэгчтэй тоглолт хийнэ

"Дэлхий" хамтлаг 1000 ивээн тэтгэгчтэй тоглолт хийнэ
"Дэлхий" хамтлаг анхны бие даасан тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр хийх гэж байна. Тус хамтлагийнхан 13 жилийн хугацаанд бүтээсэн "Ертөнц", "Байгаль", "Хүмүүн" цомгийнхоо шилмэл бүтээлүүдийг нэгтгэн Соёлын төв өргөөнд "Уухай" тоглолтоороо учран золгох аж.
Тэдний тоглолт 1000 ивээн тэтгэгчтэй.
Энэ сард болох 80 тоглолт дундаас 1000 ивээн тэтгэгчээрээ ялгарч буй. Учир нь "Дэлхий" хамтлагийг үнэлдэг, сонсдог, үнэнч фэнүүд анхны тоглолтыг нь асуудалгүй аваад гарна гэж үзсэн учраас ямар нэгэн ивээн тэтгэгчид бус мянган фэндээ итгэж байгаагаа хамтлагийнхан онцолж байна. Нэг ч ивээн тэтгэгчийн логогүй тоглолтын арын хүч нь үзэгч та байх болно.
"Дэлхий” хамтлаг нь 2013 оны хоёрдугаар сарын 22-нд байгуулагдсан бөгөөд "Chillwave" урсгалаар тоглодог дуу хөгжмийн хамтлаг юм.
Монгол ардын болон нүүдэлчдийн язгуур хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээг электрон хөгжимд найруулан тоглодог билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж