Пёньян пуужин харваж, АНУ шуурхай хурал зарлав

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Пёньян пуужин харваж, АНУ шуурхай хурал зарлав

Пёньян пуужин харваж, АНУ шуурхай хурал зарлав

Хойд Солонгос өнөөдөр /2022.11.18/ өглөөний 10:15 цагийн орчимд АНУ-ын эх газарт хүрэх боломжтой тив алгасах баллистик пуужин харважээ. Пуужинг цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх зориулалттай байж магадгүй гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр Пёньянд хатуу хориг арга хэмжээ авахыг албаныханд тушаажээ. Пёньян дөнгөж өчигдөрхөн бага оврын пуужинг зүүн тэнгис рүү харвасан.

Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамадагийн мэдээлснээр пуужин 6000 км өндөрт гарч, 15 мянган км хүртэл хол явах чадвартай аж. Гэхдээ энэ удаад туршилтын пуужин 1000 км зам туулж, Хоккайдо арлын хойд хэсэг газардсан байна. Нарийвчилбал, Хоккайдо арлын хойд хэсэгт орших Ошима-Ошима арлаас баруун тийш 200 км зайд газарджээ.

Японы ерөнхий сайд Фүмио Кишида Тайланд улсад Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож буй. Тэр урьд өмнө хэзээ ч байгаагүй давтамжтайгаар өдөөн хатгасан энэ үйлдлийг огт тэвчиж чадахгүй гэдгээ илэрхийлснийг Японы телевизээр шууд дамжуулжээ.

Тайландад болж буй чуулганд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис мөн оролцож байна. Тэр Хойд Солонгосын өдөөн хатгалгатай холбоотойгоор дэлхийн удирдагчдыг хуралдуулна гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж