“Шинон” эрүүл мэндийн олон улсын байгууллага нь Энэтхэг улсын хамгийн том эмнэлгийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэгч “Фортиз” эмнэлэгтэй хамтран тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах төвийн захирал, мэс засалч Вивек Виж эмчийн үзлэгийг Улаанбаатар хотод 12 дах удаагаа зохион байгуулах гэж байна. Тэрбээр 2012 оноос хойш нийт 100 гаруй Монгол өвчтөнүүдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ.
Энэ удаад Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг, Улсын нэгдсэн 2-р эмнэлэг, Интермед эмнэлгүүдтэй хамтран элэгний асуудалтай иргэдийг 2022 оны арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгнө.
Энэтхэгийн хамгийн хүндтэй мэс засалчдын нэг болох Др.Виж болон түүний баг хамт олон өнгөрсөн хугацаанд хүүхдийн болон том хүний элэг шилжүүлэн суулгах хагалгаа болон элэг-цөстэй холбоотой 4000 гаруй мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд өвчтөнд 97 хувь, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дээд амжилт тогтоожээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах цөсний хүндрэл нь 4 хувиас бага тохиолдож байгаа нь дэлхийд тэргүүлж буй үзүүлэлт аж. Тэрбээр улсдаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын анхны мэргэжилтнүүдийн нэг бөгөөд түүний удирдсан багийнхны хийсэн мэс ажилбарууд дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог аж. Вивек Виж Элэг шилжүүлэн суулгах, хоол боловсруулах мэс заслын их эмч бөгөөд 2015 онд АНУ-ын Чикаго хотноо Элэг шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэгийн хүндэт шагналыг хүртжээ.
Вивек Виж эмчид үзүүлэх хүсэлтэй иргэд 2022 оны арваннэгдүгээр сарын 30 болон арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болох Вивек Виж эмчийн үзлэгт бүртгүүлэн өөрт тохирох эмчилгээг зөв цагтаа авахыг хүсвэл бидэнтэй холбогдож, өөрийн материалаа ирүүлж, үзлэгийн цагаа баталгаажуулан авна уу. “Шинон” эрүүл мэндийн олон улсын байгууллага нь таныг хамгийн чанартай эрүүл мэндийн аялал жуулчлалаар хангаж, эмчилгээ үйлчилгээний туршид тантай үргэлж хамт байж таныг хөтлөх болно.
Доктор Вивек Вижийн ажлын туршлагаас дурдвал:
- Эрдмийн зэрэг: MS, DNB, MRCS (Ed);
- 2001-2003 Ерөнхий мэс заслын ахлах эмч ("Фортиз" эмнэлэг)
- 2003-2006 Элэг шилжүүлэх, ходоод гэдэсний мэс заслын ахлах эмч (Шинэ Дели, "Сир Ганга Рам" Эмнэлэг);
- 2006-2007 Элэг шилжүүлэн суулгах болон ходоод гэдэсний мэс заслын судлаач эрдэмтэн (Шинэ Дели, "Сир Ганга Рам" Эмнэлэг)
- 2007-2009 Элэг шилжүүлэн суулгах болон ходоод гэдэсний мэс заслын зөвлөх эмч (Шинэ Дели, "Индрапраста Аполло" Эмнэлэг )
- 2011 оноос одоог хүртэл Элэг шилжүүлэх болон хоол боловсруулахын мэс заслын хөтөлбөрийн удирдагч (Эмнэлэг-үйлчилгээний "Фортиз" групп)
- Олон улсад амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа (LDLT) -д цөсний хүндрэл үүсэх түвшин хамгийн бага (<4%)
- Гипероксалури өвчтэй хүүхдүүдэд элэг-бөөр хавсран шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийсэн.
- Олон улсын элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн гишүүн (ILTS)
- Олон улсын элэг-нойр булчирхай, цөсний нийгэмлэгийн (IHPBA) хүндэт гишүүн
- Энэтхэгийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн гишүүн (ISOT)
- Монгол Улсын Эрүүл мэндийн яамны хүндэт шагналтай.
Вивек Виж эмчийн үзлэгт бүртгүүлэн өөрт тохирох эмчилгээг зөв цагтаа авахыг хүсвэл бидэнтэй холбогдож, өөрийн материалаа ирүүлж, үзлэгийн цагаа баталгаажуулж авна уу. “Шинон” эрүүл мэндийн олон улсын байгууллага нь таныг хамгийн чанартай эрүүл мэндийн аялал жуулчлалаар хангаж, эмчилгээ үйлчилгээний туршид тантай үргэлж хамт байж таныг хөтлөх болно.
Хаяг: СБД, Энх Тайвны Өргөн Чөлөө 3, Авзага трейд оффис, 6 давхар, 608 тоот
Холбоо барих утас: 97017771, 97017776
Холбоотой мэдээ