Дөрвөн аймагт их хэмжээний цас орж, зам мөстжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Дөрвөн аймагт их хэмжээний цас орж, зам мөстжээ

Дөрвөн аймагт их хэмжээний цас орж, зам мөстжээ

Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдлын улмаас автозамуудыд мөстлөг үүссэн тул түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлах нөхцөл үүсч буйг анхаарууллаа. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн урьдчилсан мэдээллээр баруун таван аймагт ойрын өдрүүдэд их хэмжээний цас орохыг анхааруулсан. Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж байна.

Одоогийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсч, зам мөстсөн байгаа аж.

Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэх, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт гүйцэтгэхийг онцгойлон анхаарууллаа.

Мөн цаг агаарын аюул үзэгдэл болох эрсдэлтэй тул аль болох холын замд зорчихгүй байхыг зөвлөлөө.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас осол болон цасанд боогдсон дуудлага мэдээлэл ирсэн эсэхийг холбогдож тодруулахад одоогийн байдлаар цас их орж, замын зорчих хэсэг мөстрсөн аймгуудад ТЦА-ныхан ажиллаж байгаа.

Одоогоор замын хөдөлгөөнийг хязгаарласан аймаг, сум байхгүй. Гэхдээ цаг агаарын байдлыг харгалзаж түр хугацаанд зам хааж болзошгүй.

Онцгой байдал болон Тээврийн цагдаагийн алба, АТҮТ-ийнхөн ажиллаж байгаа. Дуудлага, мэдээлэл одоогоор ирээгүй гэлээ. Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж