Өнөөдөр Монголын залуучуудын өдөр

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр

Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 89 жилийн ой, Монголын Залуучуудын өдөр өнөөдөр тохиож байна. Анх 1997 онд Засгийн газрын тогтоол гаргаж, түүнээс хойш энэ өдрийг  албан ёсоор тэмдэглэж ирсэн байна. Өнөөдөр залуу гэр бүлд зориулсан лекц сургалт, 25 хосод гэрлэлтийн баталгаа олгох ёслолын үйл ажиллагаа Залуучуудын хөгжлийн сургалт, мэдээллийн төвд болно.  Мөн Монголын хүүхэд залуучуудын эвлэл, Монголын залуучуудын холбооны үе үеийн ажилтнуудын уулзалт ярилцлага Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд тус тус болох аж. Монголын залуучуудын өдөрт зориулсан арга хэмжээнүүд наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 15-нийг хүртэл үргэлжлэх юм.

Б.Мандах
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж