"Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

"Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой"

"Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой"

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2022.11.18/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нэмэлт оруулж, даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: 

-Монголын санхүүгийн зах зээлийг эрүүл болгох, аж ахуй нэгж, хувийн хэвшлийн нуруун дээрх дарамтыг багасгахын тулд хуулийн төсөл өргөн барилаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах буюу тендерийн тухай хууль, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн төслөөр санхүүгийн баталгааг зөвхөн банк, эсвэл Засгийн газрын баталгааг зөвшөөрч гаргаж байгаа. Энэ нь учир дутагдалтай байна. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 80 хувийг банкны салбарынхан эзэлж байна. Мөн 12 орчим хувийг хөрөнгийн биржийн зах зээл эзэлж байна. Цаана нь үлдсэн 3-4 хувийг даатгалын зах зээл эзэлдэг. Тиймээс даатгалын зах зээлийг солонгоруулах зайлшгүй шаардлагатай.

Үүнээс гадна айл бүрт ипотекийн зээлд хамрагдахад байрны урьдчилгаа төлбөрийн дарамтын асуудалтай тулдаг. Ипотекийн зээлд хамрагдахад банкнаас 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөх шаардлага тавьдаг. Энэ нь залуу гэр бүлд санхүүгийн асар их ачаалал дарамт болдог. Хоёрдугаарт, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд сүүлийн таван жилийн хугацаанд 2.3 их наяд төгрөгийг банканд тендерийн төлбөр, гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулжээ. Үүнээс үзвэл аж ахуйн нэгжүүд тухайн ажил, үйлчилгээнийхээ таван хувьтай тэмцэх хэмжээний мөнгийг хүүгүйгээр 2-3 жилийн хугацаатай банканд байршуулдаг байна. Энэ мөнгийг үйл ажиллагаандаа ашиглавал орон сууцны үнэ буурах боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлснээр санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оновчтой зохицуулалт болно.

Бидний хувьд, Даатгал, Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж иргэн аж ахуй нэгжид хүндрэлгүй болгох хуулийн төслийг оруулж ирлээ. Ингэхдээ банкны баталгаа, барьцаа, урьдчилгаа төлбөрийг орлох шинэ эх үүсвэрийг хуульд бүрдүүлье гэж байгаа юм. Энэ бол даатгалын баталгаа. Түүнчлэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулснаар орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг даатгагчийн баталгаагаар гаргах боломж бүрдэх аж. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт банк, зээлийн батлан даалтын сангийн адил даатгалын компани баталгаа гаргах боломжийг хуулийн төсөлд тусгасан.

Энэ бол шинэ зүйл биш. Олон улсад энэ практик нэвтэрсэн байдаг. Цаашдаа иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт банк зээлийн батлан даалтын сангийн адил даатгалын компани баталгаа гаргах боломж бүрдэнэ. Тиймээс айл өрхүүд урьдчилгаа төлбөрөө илүү хялбараар шийдэх боломж бүрдэх нөхцөл байдлыг шийдэх юм. Бизнес эрхлэгчдэд банкинд хөрөнгөө царцаах биш даатгалаар шийдэх боломж бий. Жишээ болгон хэлэхэд бизнес эрхлэгчид барьцаа хөрөнгө нэрийдлээр 250 сая төгрөг банкинд царцаах уу эсвэл таван сая төгрөг төлөөд даатгалаар шийдэх үү гэдэг сонголт юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж