Хакерууд нэг улсын засгийн газрыг 11 хоног сүлжээгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Хакерууд нэг улсын засгийн газрыг 11 хоног сүлжээгүй болгожээ

Хакерууд нэг улсын засгийн газрыг 11 хоног сүлжээгүй болгожээ
Номхон далайн арлын Вануату улсын засгийн газрын серверүүд рүү хакерууд халдсанаар 11 хоногийн турш сүлжээгүй болжээ. Тодруулбал, хакерууд парламент, цагдаагийн газар, ерөнхий газрын сервер рүү халдсан төдийгүй цахим шуудан, дотоод сүлжээ, сургууль, эмнэлэг, бусад яаралтай үйлчилгээний мэдээллийн цахим сан зэргийг унагаасан байна.

Вануату улсын хэд хэдэн арал дээр амьдарч буй 350 мянга орчим иргэний татвар төлөх, нэхэмжлэх илгээх, автомашины дугаар, аяллын виз авах зэрэг өдөр тутмын ажлууд 11 хоногийн турш тасалдсан байна. Ялангуяа, засгийн газрын цахим хаяг, домайн унасан нь иргэдэд маш их түвэг чирэгдэл учруулсан аж. Тухайлбал, сүлжээгүй болсноос зарим дэлгүүрүүд хаалгаа барьж, төрийн албаныхан яамдын хооронд явж ажлаа гүйцэтгэх, төрийн үйлчилгээ авах боломжгүй болжээ. Бүтэн 11 хоног сүлжээгүй болсон учраас иргэд мөнгөн шилжүүлэг биш чек бичих аргыг түлхүү ашигласан байна.

ВВС агентлагт мэдээлснээр засгийн газрын сүлжээ арваннэгдүгээр сарын 4-ний өдөр унасан аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хакерууд барьцаа нэхсэн ч Вануату улсын эрх баригчид төлөхөөс татгалзсан учир сүлжээ олон хоног тасалджээ.

Вануату улсын засгийн газраас сүлжээний системээ шинэчлэхээ мэдэгдэж, хөрш Австрали улсаас дэмжлэг хүссэн аж.  Австрали нь тус арлын хувьд сүүлийн 40 жил хамгийн том хандивлагч, ойрын холбоотон орон байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд Бээжинтэй ойрын харилцаатай болж, Хятадын хөрөнгө оруулалтаар парламентын ордон, спортын цэнгэлдэх, худалдааны төв зэргийг барьжээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж