Хятад хилээ нээх тухай нууц мэдээлэл алдагджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Хятад хилээ нээх тухай нууц мэдээлэл алдагджээ

Хятад хилээ нээх тухай нууц мэдээлэл алдагджээ

Хятадын хилээ нээх төлөвлөгөөг харуулсан дөрвөн догол мөр бичиг баримтны зураг цахим сүлжээнд тараад удалгүй устжээ. Хэн, хэзээ бичсэн, үнэн эсэх нь үл мэдэгдэх энэ бичгийн зураг энэ сарын эхээр “Wechat” зэрэг платформоор тарсан.

Улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүний нэг Ван Хуниныг Ши Жиньпиний хүсэлтээр Covid-19-ийн мэргэжилтнүүдтэй уулзсан гэж тус цаасан дээр бичсэн байжээ. Ингэхдээ цахим сүлжээний хатуу цензураас зайлсхийж, Ши Жиньпинийг том дарга, Ван Хуниныг “WHN” гэж нэрлэсэн байсан. Уулзалтын үр дүнд ирэх оны гуравдугаар сард багтаан хилийг бүрэн нээхээр төлөвлөсөн ба тодорхой болзолтойгоор хил нээх төлөвлөгөөг хурдасгана гэсэн байжээ.

Цахим сүлжээнд тарсан зургийг “Xueqiu” нэртэй санхүүгийн платформ дээр хуваалцсанаар илүү их анхаарал татсан байна. 20 минут хүрэхгүй хугацаанд мэдээлэл хуурай өвсөнд тавьсан гал шиг тархаж, худалдааны компаниудын хувьцааны ханш хүртэл өсчээ. Цуурхал хэсэг тархсаны дараа Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдэгдэл гаргаж, “Ковидыг тэглэх бодлогоо тууштай баримтлана” гэж хэлсэн. Твиттерээр дахин нэг жиргээ тархсан нь “Covid-19-ийн бодлогыг өөрчлөх талаар хурал болно. Энэ нь хорио цээрийн дэглэмийг хөнгөвчилж, нислэгийн журамд өөрчлөлт оруулах тухай юм” гэсэн нууц мэдээлэл байв. Цахим сүлжээнд вирусийн хяналтыг сулруулах тухай мэдээлэл оруулсан хүмүүс нь ихэвчлэн нөлөө бүхий шинжээч гэх мэт хүмүүс байжээ.

Хятадын хууль тогтоох байгууллагын ээлжит чуулган ирэх гуравдугаар сард болно. Энэ чуулганы дараа эдийн засгийг сайжруулах алхмууд хийгдэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Цуу яриа тархсны дараахан Хятад улс Covid-19-ийн хорио цээрийн дэглэмээ сулруулсан. Мөн Ши Жиньпин дарга Индонезид болсон "Их-20"-ийн уулзалтын үеэр барууны орны удирдагчидтай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж буй нь харагджээ. Энэ сарын эхээр алдагдсан нууц мэдээлэл нь Хятадын баруунтай харилцах харилцаа гэсч байгааг илтгэсэн гэж "The telegraph" хуудас мэдээлсэн байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж