Хятадаас шинэ төрлийн 400 цахим бугуйвчийг оруулж иржээ

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Хятадаас шинэ төрлийн 400 цахим бугуйвчийг оруулж иржээ

Хятадаас шинэ төрлийн 400 цахим бугуйвчийг оруулж иржээ

Хятад улсын “Синзин” компанитай гэрээ байгуулж, шинэ төрлийн 400 цахим бугуйвчийг оруулж иржээ. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ялын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга, хурандаа С.Зул-Очир мэдээлэл өгөхдөө "Шинэ төрлийн 95 ам.долларын үнэтэй цахим бугуйвчийг есдүгээр сараас эхлэн туршиж, Хятадын компанитай албан ёсны гэрээ байгуулсан. Иргэдийн зүгээс цахим бугуйвчны төлбөрийн талаар ташаа ойлголттой байдаг. Иргэн нэг дор 780 мянган төгрөг төлөх бус нэг сардаа 44 мянган төгрөг төлдөг. Магадгүй зургаан сарын хугацаатай ял эдэлж байгаа бол 300 гаруй мянган төгрөгөө төлж, дараагийн хүн нь үлдэгдлийг нь төлнө" гэсэн юм.

Шинэ төрлийн цахим бугуйвчийн давуу тал нь сүлжээгүй газарт явсан маршрутын мэдээллийг хадгалж, гар утсанд сануулдаг болсон гэдгийг албаныхан онцлов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн тавдугаар зүйлд заасны дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс тус ял хэрэгжиж эхлээд байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 140 зүйлийн 197 заалтад Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж болохоор тусгасан.

Цахим гавын тусламжтайгаар хөнгөн ялаар шийтгүүлсэн, тодорхой хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийг хянаж, тэдэнд гэр бүлтэйгээ байх, сурч боловсрох боломжийг олгоно. Мөн хорих зардлыг хоёр дахин бууруулах аж.

ШШГЕГ-ын Цахим хяналтын удирдлагын төвд цахим бугуйвч зүүсэн 1310 ялтны хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. Монгол Улсын хувьд 700-800 төгрөгийн үнэлгээтэй бугуйвч ашиглаж байгаа. Ариг гамтай, тодорхой горимын дагуу хэрэглэж чадвал ашиглалтын хугацаа урт гэдгийг албаныхан хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж