"Хувийн хэвшлийн 500 ААН-ийн удирдлагад албан гадаад паспорт олгох ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

"Хувийн хэвшлийн 500 ААН-ийн удирдлагад албан гадаад паспорт олгох ёстой"

"Хувийн хэвшлийн 500 ААН-ийн удирдлагад албан гадаад паспорт олгох ёстой"
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2022.11.18/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие УИХ-ын тогтоолын төслийг санаачилж хувийн аж ахуй нэгжүүдээ дэмжих талаар Эдийн засгийн байнгын хороонд тогтоолын төсөл өргөн барьж байна. Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийн 500 аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох ёстой. Монголын төр татвар төлж, ажлын байр бий болгодог хувийн хэвшлийн байгууллагыг зайлшгүй дэмжих, эдийн засгийг сайжруулах шаардлагатай. Тиймээс энэхүү тогтоолын төслийг ЭЗБХ дэмжиж өгөх байх. Албан паспортыг жирийн нэг сумын дарга өвөртлөөд гадаад явах жишээтэй. Гэтэл үүнийг ашиглаад улсын төсөв, нийгэм эдийн засгийг урагшлуулдаг удирдлагууд хүнд сурталгүй чөлөөтэй хил нэвтрэх ёстой" гэлээ.
Уг тогтоолын төслийн гол агуулга нь Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой. Тэд хил гаалиар түргэн бөгөөд хүнд сурталгүй нэвтэрч байх нь эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй гэж тэрбээр үзэж байгаа юм. Мөн улс болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж шимтгэлийн хэмжээгээр нь эрэмбэлэн аймаг бүрт эхний 10, нийслэлд 90, улсын хэмжээний 200 аж ахуйн нэгжийн удирдлагад олгохыг ч тогтоолын төсөлдөө тусгажээ. Энэ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээн, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахад хувийн компаниудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг болох юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж