Украины сэргээн босголтод 25 тэрбумыг хандивлана

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Украины сэргээн босголтод 25 тэрбумыг хандивлана

Украины сэргээн босголтод 25 тэрбумыг хандивлана

Австралийн уул уурхайн тэрбумтан Эндрю Форрест Украины сэргээн босголтод зориулж 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулжээ. Тэр өөрөө 500 сая ам.долларыг санд хандивласан бөгөөд 100 тэрбум болж өснө гэж хэлсэн. Цугларсан хөрөнгийг эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч Зеленский энэ алхмыг талархан хүлээж авчээ. “Оросуудын устгасан зүйлсийг хамгийн сүүлийн үеийн, хамгийн орчин үеийн ногоон, дижитал дэд бүтцээр амархан сольж болно гэдгийг бид харуулах болно. Орос цэргүүд Украинаас гармагц шинэ нийслэл бэлэн болно” гэж тэр хэлэв. Зеленский хуучин нүүрсээр ажилладаг болон атомын цахилгаан станцуудыг цоо шинэ ногоон эрчим хүчээр солих боломж гэж энэ хөрөнгө оруулалтыг харж байна.

Эндрю Форрест энэ оны гуравдугаар сараас хөрөнгө оруулалтын сан дээр ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш Форрест төлөвлөгөөнийхөө талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен зэрэг нөлөө бүхий удирдагчидтай хэлэлцжээ. Мөн хөрөнгө оруулалтын салбарын акул “Black rock” компанийн ТУЗ-ийн дарга Ларри Финктэй хамтран ажиллаж байна. Тэрбээр төрийн баялгийн сангууд болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг авна гэж найдаж байгаагаа мэдэгдэв.

Эндрю Форрест нь төмрийн хүдрийн “Fortescue Metals” компанийн үүсгэн байгуулагч юм. Тэр сүүлийн жилүүдэд тогтвортой технологид анхаарлаа хандуулж, уул уурхайн олборлолтоо нүүрстөрөгчгүйжүүлэх, ногоон устөрөгчийн томоохон үйлдвэрлэгч болох санаачлага гаргажээ.

Украины ерөнхий сайд Денис Шмихал дэд бүтцийг сэргээн босгоход 750 тэрбум ам.доллар шаардлагатай гэж долдугаар сард мэдэгдсэн. Украинд учруулсан дайны хохирлоо төлөхийг НҮБ-ын Ерөнхий ассамблей Москвад уриалаад буй. Москва энэ уриалгыг эрс няцаажээ. Ерөнхий ассамблейгаас гаргасан тогтоолууд нь бэлгэдлийн чанартай бөгөөд заавал дагаж мөрдөх ёстой гэсэн үг биш юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж