2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 160,150,926 төгрөгийн үнийн дүн бүхий 969,886 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ +14.99%), "Монноос" ХК (MNS +14.96%) болон "Сэндли ББСБ" ХК (SEND +2.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN -6.63%), "Улсын их дэлгүүрп ХК (UID -5.65%) болон "Дархан нэхий" ХК (NEH -5.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,926 ширхэг нэгж эрхийг 7,203,761 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 204 ширхэг бондыг 19,584,000 төгрөг болон багцын арилжаагаар 30,000 ширхэг үнэт цаасыг 38,400,00 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.85 хувиар буурч, 34266.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,443,477,083,197 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ