Пуужингийн цохилтын улмаас 7 хүний амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Пуужингийн цохилтын улмаас 7 хүний амь үрэгдэв

Пуужингийн цохилтын улмаас 7 хүний амь үрэгдэв

Украины хилээс таван км орчим зайд оршдог Польшийн тосгонд Мягмар гаригийн орой пуужин унасан. Мөн өдөр ОХУ-ын тал 85 пуужин харвасан тухай бид мэдээлсэн билээ.

Тэгвэл ОХУ-ын арми өчигдөр /2022.11.17/ Украин руу дахин пуужингаар довтолжээ. Орон нутгийн цагаар өглөөний 08:00 орчимд Украин даяар сэрэмжлүүлгийн дохио дуугарсан. Энэ цохилтод эрчим хүчний байгууламжууд болон бусад иргэний дэд бүтэц өртөж, 10 сая иргэн тоггүй боллоо. Тодруулбал, Киев, Винница, Одесса, Сумы хотуудад цахилгаан тасарсан. Дор хаяж долоон хүн амь үрэгдсэн бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэх төлөвтэй байна. Амь үрэгдсэн долоон хүн Запорожьегийн ойролцоох Вилнянск хотын орон сууцны байшин дотор байсан. Вилнянскийн орон сууцны хороолол нуран унаж байгаа бичлэгийг ерөнхийлөгч Зеленскийн туслах Кирило Тимошенко телеграмдаа нийтэлжээ.

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин ОХУ-ын зургаан далавчит пуужин, таван нисгэгчгүй онгоцыг устгаж чаджээ.

Днепр дэх Пивденмаш пуужингийн үйлдвэр, нутгийн зүүн хэсэгт байрлах хийн үйлдвэр зэрэг нь довтолгооны хамгийн сүүлийн бай болсон байна. Днепрт 23 хүн шархадсаны дотор өсвөр насны хүүхдүүд ч байв. Запорожьегаас баруун өмнө зүгт орших Никополь хотын эргэн тойронд 70 удаа цохилт өгснөөр олон мянган байшин цахилгаан, усгүй болсон.

Дашрамд дурдахад, Хар тэнгисээр үр тариа экспортлох гэрээг дахин 120 хоногоор сунгасныг Украины засгийн газар мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж