298 зорчигчтой онгоцыг пуужингаар сөнөөсөн хэрэгт оросуудад ял оноов

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

298 зорчигчтой онгоцыг пуужингаар сөнөөсөн хэрэгт оросуудад ял оноов

298 зорчигчтой онгоцыг пуужингаар сөнөөсөн хэрэгт оросуудад ял оноов

Малайзын агаарын тээврийн "MH-17" нислэгийн дугаартай нисэх онгоцыг  пуужингаар онож сөнөөсөн хэрэгт Нидерландын шүүхээс хоёр орос, нэг украин хүнд ял оноолоо. Тодруулбал, Донецк Ардын улс гэгдэх Украины салан тусгаарласан бүс нутгийн цэргийн дарга Игорь Гиркин, "Бук" пуужинг хөөргөгчийг тээвэрлэх ажлыг хариуцсан Сергей Дубинский, пуужинг тээвэрлэсэн Леонид Харченко нарыг уг хэрэгт буруутайд тооцож, бүх насаар нь шоронд хорих ялаар шийтгэжээ.

Украины зүүн хэсэгт 2014 онд салан тусгаарлах бослого тэмцэл өрнөж байх үеэр иргэний агаарын тээврийн онгоц пуужинд оногдсоноос 298 хүн амь үрэгдсэн юм. Удаан үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд уг пуужинг Оросын талаас нийлүүлж, Москваг дэмжигч зэвсэгт бүлэглэл харвасан болохыг олж тогтоосон аж. Уг хэрэгт гурван орос хүн холбогдсон боловч нэг нь цагааджээ. Шүүх хуралд өөрийн биеэр оролцсон Олег Пулатовыг уг хэрэгт буруугүй гэж үзэн цагаатгасан байна.

Хохирогчдын гэр бүлийн зүгээс өнгөрсөн найман жилийн турш ослын хариуцлагыг Орос улсад тохож, илүү хатуу арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн.

Куала Лумпураас Амстердамын чиглэлд 2014 оны долдугаар сарын 17-нд хөөрсөн Малайзын МН-17 нислэгт 80 хүүхэд зорчиж явсан аж. "Boeing 777" нисэх онгоц Украины агаарт 33 мянган футын өндөрт пуужинд оногдон сүйрсэн. Тус нисэлгт 17 орны 298 хүн зорчиж явснаас хамгийн олон нь буюу 43 нь Нидерландын иргэд байсан учраас олон улсын мөрдөн шалгах багийг удирдан уг хэргийг шалгасан.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж