Тодруулга: Хордлого илэрсэн 19 хүүхдээс 8 нь эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Тодруулга: Хордлого илэрсэн 19 хүүхдээс 8 нь эмнэлэгт хэвтжээ

Тодруулга: Хордлого илэрсэн 19 хүүхдээс 8  нь эмнэлэгт хэвтжээ

Бид үүссэн нөхцөл байдлыг тухайн сурагчдын сургуулийн захиргаатай холбогдож тодрууллаа.

Голомт цогцолбор сургуулийн захирал Р.ЦЭДЭНДАМБАА:

-Өчигдөр танхимаар хичээл орж байхад 15:40 цагийн үед 10 дугаар ангийн дөрвөн хүүхдийн толгой өвдөж, зүрхний хэм алдаж, хордлогын шинж илэрсэн учир яаралтай түргэн тусламж дуудсан. Тэр хүүхдүүдийг эмнэлэгт очсоны дараагаар хордлогод орсон байж болзошгүй гэж үзээд бид толгой нь өвдсөн, шинж тэмдэг илэрсэн 19 сурагчийг эмнэлэгт очиж үзүүлсэн.

Эхний дөрвөн хүүхдийн биеийн байдал хүнд байсан учраас Эх нялхас руу шилжүүлж, дараагийн эмнэлэгт очсон 19 хүүхдээс мөн дөрвөн хүүхэд нь хүнд байсан учир хэвтүүлэн эмчилж байгаа.

Өнөөдөр өглөө Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийн хоёр нь эмнэлгээс гарсан. Одоо дүүргийн эмнэлэгт хоёр нь, хотод дөрөв нь эмчлүүлж байна.

Сургууль дээр тухайн хүүхдүүд хоол идээгүй гэсэн. Мөн сургуульд хий алдсан асуудал үүсээгүй.

Одоо манай сургууль дээр химийн лаборатори болон бусад анги танхимыг шалгахаар албаныхан ирээд байна. Шалгалтын урьдчилсан дүн гараагүй. Ямартай ч өнөөдөр ахлах ангийн бүх хичээлийг түр цахимд шилжүүлсэн. Хуулийн байгууллагад бид мөн хандсан.


НАЛАЙХАД 19 ХҮҮХЭД ХОРДСОН ШАЛТГААНЫГ ШАЛГАЖ БАЙНА

Налайх дүүрэгт өчигдөр /2022.11.17/ 19:00 цагийн үед нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад нэг ангийн 19 хүүхэд хордлогын шалтгаанаар ханджээ. Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжиж байгаа бөгөөд бие нь маш хүнд байгаа зарим хүүхдийг ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байна.

Налайх дүүргийн яаралтай түргэн тусламжаас тодруулахад "өчигдөр орой 15-16 насны 19 хүүхэд хордсон байдалтай эмнэлэгт ирсэн.

103-т хордлогын дуудлага ирээгүй. Одоогоор юунд хордсон нь тодорхойгүй байгаа" гэв.

Хордсон шалтгаан нөхцлийг тодруулахаар мэргэжлийн хяналтын хэлтэс, ЭЦА ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж