Экспорт буурч, гурилын үнэ нэмэгдэж инфляци 14.5 хувь болов

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Экспорт буурч, гурилын үнэ нэмэгдэж инфляци 14.5 хувь болов

Экспорт буурч, гурилын үнэ нэмэгдэж инфляци 14.5 хувь болов

Цар тахлын давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж сүүлийн жилүүдэд инфляци тогтвортой өсч буй. Бидний өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг инфляциар хэмждэг. Өнгөрсөн зургадугаар сард инфляци 16.1 хувьд хүрч наймдугаар сараас бууж эхэлсэн. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 он гарснаар ажилгүйдлийн түвшин буурч, бодит цалин 1.2 сая төгрөг болж өссөн. Гэвч дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын тархалт, хил гаалийн хаалттай байдлаас шалтгаалж Монгол Улсын инфляци тогтмол өсч байна.

Тухайлбал, улсын хэмжээнд есдүгээр сард 13.8 хувь байсан бол энэ сарын эхэнд инфляци 14.5 хувьтай гарчээ. Инфляци ийнхүү өсөхөд хүнсний гол нэрийн бараа, шатахууны үнэ хамгийн их хувийг эзэлсэн байна.

Задалж харвал гурил будааны үнэ жилийн 29.2 хувь, шатахууны үнэ жилийн 26.5 хувь өсчээ. Харин экспортын тухайд аравдугаар сард өнгөрсөн сараас 6.4 хувиар буурсан байна. Цаашид ч экспорт буурч, үнийн өсөлт үүсэх талаар эдийн засагчид анхааруулж буй.

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт тасралтгүй өсч байгаа энэ үед инфляци өсөх нь тодорхой ч өсөлтөд голлон нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүн нь анхаарал татаж байна.

Тодруулбал, сүүлийн хагас жилийн  байдлаар хүнсний ногооны үнэ жилийн 70.5 хувь өсч инфляцид 1.6 нэгж, бензин, шатахууны үнэ 62.9 хувь өсч 2.7 нэгж, голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцийн 31.7 хувьд нөлөөлжээ. Өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувь өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл нийт өсөлтийн дийлэнх хэсэг нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж