Сүрэг хонь 12 хоногийн турш тойргоор эргэлджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Сүрэг хонь 12 хоногийн турш тойргоор эргэлджээ

Сүрэг хонь 12 хоногийн турш тойргоор эргэлджээ

Сүрэг хонь бүтэн 12 хоногийн турш цагийн зүүний дагуу зогсолтгүй тойргоор алхаж буй бичлэг Хятадын цахим сүлжээнд тавигджээ. Тодруулбал, Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод арваннэгдүгээр сарын 4-нд уг бичлэгийг авсан аж. Хонины эзэн Миао гэх эмэгтэй хүртэл юу болоод байгааг ойлгоогүй байна. Эхэндээ цөөн хэдэн хонь байж байгаад бусад нь аажмаар тойрогт нэгдсэнийг Миао хэллээ.

"CCTV"-ийн бичлэгээс харахад хэдэн зуун хонь тойрон эргэлдэж байжээ. Зарим нь тойргийн голд байж байгаад бусадтайгаа нэгдэж байна.

Миаогийн хонины хашаа нийт 34 байдаг ч 13 тоот хашааны хонин сүрэг л ингэж эргэлджээ.

Зарим амьтад зүг чигээ алдаад, доороо эргэлдэж эхэлдэг өвчин тусах нь бий.  Листериоз нэртэй өвчин нь тархины нэг талыг үрэвсүүлдэг. Хоньнууд яагаад ингэж эргэлдсэн нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
410
ГайхмаарГайхмаар
62
ТэнэглэлТэнэглэл
55
ХахаХаха
52
ХарамсалтайХарамсалтай
44
БурууБуруу
28
ЗөвЗөв
28
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж