Бага хурлаас өмнө НАМЭХ-ны тэргүүнийг сонгоно

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Бага хурлаас өмнө НАМЭХ-ны тэргүүнийг сонгоно

Бага хурлаас өмнө НАМЭХ-ны тэргүүнийг сонгоно

Монгол ардын намын Бага хурал ирэх сарын 6-нд болно. Тэгвэл энэ хурлаас өмнө Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны тэргүүнийг өөрчлөх асуудлыг ярилцахаар болжээ. Тодруулбал, НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажилладаг бөгөөд энэ удаад түүний оронд Соёлын сайд Ч.Номинг томилох саналыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санал болгохоор тохирчээ. НАМЭХ-ны тэргүүнийг соливол түүнийг дагаад нийслэлийн намын эмэгтэйчүүдийн байгууллагын даргыг ч мөн солих асуудал хөндөгдөх юм.

Холбооны дүрмийн дагуу ээлжит хурал дөрвөн жилд нэг удаа болж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчилдэг.

МАН-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАМЭХ-ИЙН ТЭРГҮҮНЭЭР Ч.НОМИНГ ЗҮТГҮҮЛНЭ

НАМЭХ нь МАН доторх 300 орчим эмэгтэйчүүдийг төлөөлдөг чухал байгууллага. Хамгийн сүүлд энэ байгууллагын тэргүүнийг сонгох VII хурал 2019 оны  аравдугаар сард болж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Сарангэрэл нар өрсөлдөж, Д.Сарангэрэл олонхын санал авснаар тус байгууллагыг тэргүүлж буй.

МАН-ын дүрмийн дагуу НАМЭХ-ны тэргүүнийг намын дарга санал болгодог бөгөөд энэ удаад МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Соёлын сайд Ч.Номинг томилуулах санал байгаа. Гэвч УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл парламентаас тэргүүнээ сонгох хүсэлтэй байгаа учраас МАН дотор багагүй өрсөлдөөн, маргаан дагуулаад байгаа аж.

УИХ-д МАН-аас 11 эмэгтэй гишүүд байдаг бөгөөд тэдний зүгээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг НАМЭХ-ны тэргүүнээр сонгох хүсэлтэй байгаа аж.  Х.Булгантуяагийн хувьд өнгөрсөн НАМЭХ-ны тэргүүнд Д.Сарангэрэлтэй өрсөлдөж байсан билээ. НАМЭХ нь нам дотор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, аливаа сонгуульт ажилт нэр дэвшүүлэх, квот тогтооход оролцох зэрэг олон эрх мэдэлтэй, нам дотроо.

НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр 2011 оноос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сонгогдон ажилласан. Харин 2014 оны ээлжит IV чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд  тэрбээр таван жил, Д.Сарангэрэлийн хувьд  дөрөв дэх жилдээ ажиллаж буй.

НАМЭХ нь Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдтэй, намын анхан дунд шатны хурлаа хийдэг, 9 дэд ерөнхийлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

НАМЭХ-ны бүтэц:

  • Ерөнхийлөгч Д.Сарангэрэл
  • Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг,
  • Нийслэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны салбарын захирал Л.Амгалан
  • Олон нийт, төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа
  • Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг
  • Хүний нөөц, сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг
  • Эдийн засаг, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам
  • Орон нутгийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч асан  С.Оюунбилэг
  • Хэвлэл мэдээлэл, цахим бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын Хэвлэл Мэдээлллийн газрын дарга А.Энхзул

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж